Та өнгөлөг арьстай болохыг хүсч байгаа л биз дээ

Twitter Print
2019 оны 07-р сар 28-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Эрс тэс уур амьсгалаас шалтгаалан нүүр царай борлох, холцруутах нь их байдаг. Тэгвэл хэн ч гэсэн аятайхан, өөгүй цэвэрхэн царайтай болохыг хүсдэг. Ингээд танд доорх зөвлөгөөг хүргэж байна. Туршаад үзээрэй.

-Нүүрээ өглөө, оройд сайтар цэвэрлэ.

-Унтахын өмнө нүүрэндээ С, Е аминдэмийн найрлагатай тэжээлийн тос зузаан түрх. Түрхсэн тосоо зөөлөн цаасаар арчиж аваарай.

-Өвөл зовхиндоо хуурай тень тавих хэрэггүй. Үүнээс аль болох татгалз.

-Буцалсан усанд нэгээс хоёр халбага содын уусмал хийгээд нүүрээ арваад минут ут. Дараа нь заавал тэжээлийн тос түрхээрэй.

-Шинэхэн алимыг бага хэмжээгээр үрж бэлтгээд хоолны халбага сүү, өндөгний шартай холино. Бэлдсэн бигнүүрээ нүүрэндээ жигд түрхэж, 20-30 минутын дараа угаана. Гурван сарын турш тавихад үр дүнгээ өгнө.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.