Нийслэлийн иргэдийн спортын VIII наадам нээлтээ хийлээ

Twitter Print
2019 оны 10-р сар 21-нд 17:27 цагт
Мэдээний зураг,

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой, Нийслэлийн Засаг даргын ивээл дор иргэдийн спортын 8-р наадмыг зохион байгуулж байгаа.

Энэ жилийн шинэлэг онцлог нь оюутан залуучуудын спортын тэмцээнийг мөн 5 төрөлд шилдгүүдийг тодруулж байна. Нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг спортын томоохон өрсөлдөөний нэг нь ИРгэдийн спортын наадам юм. Нийслэлийн иргэдийн спортын 8-р их наадмын урьдчилсан тэмцээнд 160 гаруй хороодын 90.000 орчим тамирчин өрсөлдсөн.

Тэгвэл өнөөдөр эхэлж байгаа шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан 2000 орчим тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Нийслэлийн иргэдийн спортын 8-р их наадмын медалийн эзэд энэ сарын 21-ний өдөр бүрэн тодрох болно. Нийслэлийн иргэд сагсан бөмбөг, волейбол, олс таталт, ширээний шагай, бүх нийтийн гүйлт, аэробек, хийн дасгал, дугуй, шатар, софт волейбол, спорт явган аялал гэсэн 11 төрөлд өрсөлдөж байна.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.