Лийр бол таны хүртэх ёстой хамгийн хүчирхэг жимс

Twitter Print
2017 оны 09-р сар 13-нд 19:42 цагт
Мэдээний зураг,

Грекийн агуу сэтгэгч Гомер лийр жимсийг “Бурхадын бэлэг” гэж нэрлэсэн бөгөөд бид ч энэхүү амттай жимсийг идэж таашаал авдаг. Харамсалтай нь лийрийн эрүүл мэндэд тустай талыг дутуу үнэлдэг байна. Бид голцуу алимыг илүүд үздэг боловч чихэрлэг, шүүслэг лийр бол эрүүл мэндэд тустай бөгөөд хамгийн амттай, хөнгөн "хоол" юм. Лийр нь зайлшгүй хэрэгцээтэй тэжээллэг бодисоор баялаг хүчтэй антиоксидант бөгөөд хавдарын өвчинг эсэргүүцэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээтэйгээс гадна эрүүл мэндийн байдлыг ерөнхийд нь сайжруулахад тустай. Лийр яагаад бидний эрүүл мэндэд сайн болохыг харуулах хэд хэдэн шалтгааныг дурдая. 

1. Лийр нь таны зүрхэнд сайн 

Зүрхний өвчин нь АНУ-д нас баралтын гол шалтгаан болдог бөгөөд 2020 он гэхэд дэлхий даяар нас баралтын гол шалтгаан болно гэдгийг олон судалгаа батлаж байна. Та итгэхгүй байж магадгүй, гэхдээ өдөрт нэг лийр идсэнээр та зүрхний өвчин, цус харвалтаас өөрийгөө хамгаалж чадна. Мөн цусны даралт болон  холестирины хэмжээг бууруулахад тустай гэнэ. Та өдөр тутам нэг ширхэг лийр идсэнээр цус харвалтын эрсдэлийг 50% бууруулах болно.  

2. Лийр нь таны нүдэнд тустай

Лийр нь антиоксидант болон витаминаар баялаг учраас нүдэнд тэжээл өгч, хамгаалах хамгийн сайн хүнсний нэгд тооцогддог байна. Өдөр тутам лийр идэх нь хөгшрөлтөөс үүдэн арьсан дээр толбо үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. 

3. Лийр нь таны тархины сэтгэх үйл ажиллагааг сайжруулж, эрч хүчийг тань нэмнэ

Дунд зэргийн хэмжээний лийр нь таны өдөр тутам авбал зохих зэсийн 15%-ийг өөртөө агуулдаг бөгөөд энэхүү эрдэс нь таны мэдрэлийн тогтолцоог эрүүл байлгаж, тархины чадавхийг нэмэгдүүлдэг байна. Үдээс хойш залхуу хүрсэн, бие наазгайраад байвал нэг лийр идэж эрч хүчээ нэмээрэй. Лийр нь фруктоз ба глюкозыг ихээр агуулдаг учраас таныг өдрийн турш эрч хүчтэй байлгах болно. 

4. Лийр нь чихрийн шижинг хянана

Лир нь цусан дах глюкозын түвшинг хянахад тустай. Мөн түүнчлэн биеийн жинг хянахад үр дүнтэй байдаг байна. Лийр нь биеийн жинг бууруулах үйл явцыг хурдасгах болон дархлааг сайжруулахад тустай илчлэг багатай, тэжээл ихтэй жимс мөн.

5. Лийр нь хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. 

Лийр нь бүдүүн гэдэсний болон цэвэршсэний дараа үүсдэг хөхний хорт хавдар зэрэг зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай. Түүгээр барахгүй, энэ жимс таны бие махбодийн эд эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг С витаминыг агуулсан антиодсидантаар тун ч баялаг юм. Дунд зэргийн хэмжээтэй 1 лийр нь өдөрт бидний авах ёстой С витамины 11 хувийг дангаараа агуулдаг. Мөн энэхүү жимс нь уушиг болон ходоодны хорт хавдраас сэргийлдэг хүчлийг агуулдаг. Хальс нь л гэхэд антиоксидантынхаа ихэнхи хэсгийг агуулдаг учраас хальстай нь идэхийг санал болгож байна. 

Орчин үед яагаад ч юм лийрний ач холбогдлыг ойшоохгүй байна. Лийрийг жигнэсэн, савласан ч бай эрүүл мэндэд гайхалтай үр дүн өгдөг. Дээр дурдсан давуу талаас гадна лийр нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулан, өтгөн хатахаас сэргийлэх, холестерины түвшинг зохицуулах, өрөвслийг багасгах, ясыг эрүүл байлгах зэрэг олон олон давуу талтай байдаг. Лийр жимсийг салад, хачиртай талх, амттантай идэж болохоос гадна шанцай, зөгийн бал болон самартай жигнээд амтархан идэж болно. Лийрийг нимгэн зүсээд бууцай, бяслагтай саладны амтлагчаар амталсан салад нь амттай, хийхэд хялбар бөгөөд олон хүнд таашаагддаг.  

Эх сурвалж: En.amerikanki.com

Англи хэлнээс орчуулсан: 

Д.Батжаргал, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.43.109) 2017-03-11 13:32
      • 0
      • 2

      Bayrlala bi ooroo liir ideh mash dyrtai tgd liirniig yag yund sainig medehgvi baisan ym feer ved hatsan yablakond hatsan hvren ongoyei burjgar liir baidag bsn ter veiin l liir ideh durtai bailas odoo ongo ni nogoon shar boljer gehfer zoolhon ni bvr goy amttai bdg bayrlala

      Хариулах

    • enji enhjin

      (202.131.252.209) 2016-10-26 20:10
      • 0
      • 0

      heregtei zovlgoo ogsond bayrlaa

      Хариулах

    • Номин

      (103.212.118.209) 2016-05-03 12:14
      • 0
      • 0

      хөөх бүр идмээр санагдчихлаа

      Хариулах

    • chimgee

      (77.58.3.82) 2015-05-03 23:52
      • 0
      • 0

      bayarlalaa

      Хариулах

    • chimgee

      (77.58.3.82) 2015-03-04 18:49
      • 0
      • 2

      Bayarlalaa medej avlaa

      Хариулах