Алтан эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ?

2017 оны 07-р сар 08-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Мөнгөн эдлэлийг бодвол алт өнгөө алддаггүй боловч хир цуглуулж, цаг хугацааны эрхээр халтарддаг. Та алтан эдлэлээ толигор, цэвэрхэн, гялалзсан өнгөтэй байлгахыг хүсвэл бидний санал болгож буй шалгарсан, зөв аргуудыг хэрэглээд үзээрэй.

1. Алтан эдлэл тань хэр их бохирдсныг тогтоо

Таны алтан эдлэл бага зэрэг бохирдсон бол бүлээн усанд сав суулга угаадаг шингэн, эсвэл гар угаадаг шингэн савангаас хэдэн дусал хольж түүндээ угаа. Харин алтан эдлэлд тань их хог хуримтлагдсан бол хийжүүлсэн буюу содтай усаар цэвэрлээд үз. Таны алтан эдлэл хэр их бохирдсоноос үл шалтгаалан дээр шингэнд 15 минут хиртэй байлгаад цэвэрлэ.

2. Зөөлөн шүдний сойз хэрэглэ

Алтан эдлэлийн хирийг цэвэрлэхдээ маш зөөлөн сойз хэрэглэх нь зөв. Та үнэтэй сойз авах шаардлага байхгүй. Танд хөмсөгний хэрэглэдэггүй шинэ багс байгаа бол түүнийг алтан эдлэл цэвэрлэхэд хэрэглэж болно. Сойз буюу багсаар цэвэрлэхдээ хэд хэдэн удаа зөөлөн тойруулан үрэхэд л болно.

3. Аммиак буюу нашатырын спирт хэрэглэ

Алтан эдлэлийг улам гялалзсан өнгөтэй болгое гэвэл усыг нашатырын спирттэй хольсон уусмал хэрэглэж болно. Ингэхдээ нашатырын спирт ба усны хэмжээний харьцаа 1:6 байх ёстой бөгөөд энэ уусмалд алтан эдлэлээ 1 минут орчим байлгаад усаар зайлж хатаана. Гэхдээ алтан эдлэлийг спиртээр байнга цэвэрлэхгүй байхыг зөвлөе. Учир нь аммиак алтыг харлуулдаг.

4. Бүлээн, крантны усанд сайн зайл

Та алтан эдлэлээ сойзоор цэвэрлэхдээ бүх хэсгийг крантны усанд нэг нэгэнгүй зайлаарай. Зайлах үедээ алтан эдлэлийн ховил бүрийг шалгаж цэвэрлээд, дараа нь маш зөөлөн даавуугаар арчиж хатаа. Харин крантны доош унагаж, алга болгохгүйн тулд хаалтыг нь хаах, эсвэл доор нь том амтай пластмассан төмпөн тавиад урсгал усанд зайлж болно. 

5. Алтан эдлэлийн чулууг усанд бүү шумбуул

Үнэт чулуутай алтан эдлэлийг цэвэрлэхдээ үнэт чулууг усанд шумбуулахгүй байх хэрэгтэй. Зөөлөн даавууг ус ба савангийн уусмалд дүрээд уг эдлэлээ зөөлөн арчаад бүлээн крантны усанд зайл. Дараа нь алтан эдлэлээ доош нь харуулж ус шингээдэг зөөлөн алчуур дээр тавиад усыг хаттал байлга.

6. Шүдний оо хэрэглэ

Алтан эдлэлээ цэвэрлэхдээ зөөлөн шүдний сойзондоо бага зэрэг шүдний оо түрхээд цэвэрлэ. Дараа нь бүлээн усаар маш сайн зайлаарай. Энэ бол алтан эдлэлийг цэвэрлэх үр дүнтэй хямд арга мөн. 

7. Буцалгаж цэвэрлэ

Мөн алтан эдлэлийг буцалсан усанд дүрээд гаргах аргаар эдлэлийн завсар хурсан, тогтсон хир, тосыг арилгаж болдог. Ингэхдээ буцалж буй усанд алтан эдлэлээ чимхүүрээр чимхээд дүрээд авахад тос, хир нь дороо арилах болно. Хэд хэдэн удаа давтаж болно. Дараа нь савантай усаар дээр заасан аргаар сойздож цэвэрлэхэд л хангалттай.

Англи хэлнээс орчуулсан Д.Батжаргал, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (122.201.24.53) 2015-12-02 20:56
      • 0
      • 0

      Яг үнэн сувдан шигтгээтэй бөгжөө угаалгын шингэнд хийгээд өнгийг нь цав цагаан биш хөх туяатай болгочихсон.

      Хариулах

    • Зочин

      (202.179.28.103) 2015-05-18 17:44
      • 0
      • 0

      Баярлалаа. Харин сувдан шигтгээтэй эдлэлээ хамаагүй химийн бодисоор цэвэрлэж болохгүй гэдэг юм билээ шүү. Амжилт хүсье хүүхнүүдээ.

      Хариулах