Дүрэм зөрчвөл торгуулийн мэдээлэл нь жолоочийн гар утсанд мессежээр очно

Twitter Print
2019 оны 11-р сар 10-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй гар утсанд мессежээр хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.  

Мессежээр зөвхөн зөрчил үйлдсэн гэх мэдээллийг хүргүүлэх ба дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэлийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс буюу Нийслэлийн нутгийн захиргааны IV байр, 9 давхар 903 тоотоос, www.torguuli.police.gov.mn, www.smartcar.mn цахим хуудаснаас авч болох юм байна.

Иймд тээврийн хэрэгслийн эзэмшигч Автотээврийн үндэсний төвд хандан бүртгэлтэй утсаа баталгаажуулж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу. Лавлах утас: 70111618, 70111642

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.