Хунтайж Уильям Монголын их аварга Харумафүжиг шүтэж явдаг

2015 оны 03-р сар 04-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Уэльсийн Хунтайж Уильям энэ өдрүүдэд Ази тивд айлчилж байна. Тэрээр өнгөрсөн сарын 28-нд Япон улсад хийх айлчлалаа 2011 оны цунамид өртөж сүйдсэн бүс нутагт ирснээр эхэлжээ. Мөн Хунтайж Уильям спорт маш их сонирхдог бөгөөд мэргэжлийн сумо үзэх дуртай гэнэ.

Мөн түүний хамгийн их биширч явдаг сумоч нь Монголын бөх, 70 дахь ёкозүна Харумафүжи Бямбадорж юм байна. Уильям Японд ирээд өөрийн хүндэлж явдаг сумоч Харумафүжитэй уулзаж, дурсгалын зураг татуулжээ.

Уэльсийн Хунтайж Уильям 1982 оны зургаадугаар сарын 21-нд Лондон хотод төрсөн. Бүтэн нэр нь Уильям Артур Филипп Луйс юм. Английн премьер лигийн "Астон Вилла" багийн хөгжөөн дэмжигч бөгөөд 2010 онд ӨАБНУ-д болсон дэлхийн аваргад зориулж "Хунтайж Уильям"-ын цом нэртэй жижиг тэмцээн зохион байгуулжээ. Үүнээс олсон орлогоо ядуу айлын хүүхдүүдэд хөлбөмбөгийн боловсрол олгох, хөлбөмбөгийн хүүхдийн академид хандивлаж байжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.195.231) 2015-03-04 16:25
      • 1
      • 2

      МОНГОЛЫН ХҮЧТЭНГҮҮДЭЭРЭЭ БИД БАХАРХАЖ БАЙНА.ЭХ ОРОНДОО ИХИЙГ БҮТЭЭЖ ЯВААРАЙ.АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ БАЙГААРАЙ ДАРГА НАРТ БИТГИЙ ХАЙРТАЙ БАЙ УЛС ТӨРЧДӨӨС ХОЛ БАЙ

      Хариулах

    • өмхий английг өшиглөөд зайлуул

      (202.21.106.137) 2015-03-04 16:16
      • 2
      • 0

      Ама минь болгоомжтой байгаарай наад муу өмхий англичууд чинь хошногдуулах дуртай гомочууд байдаг юм.

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.122) 2015-03-04 15:42
      • 0
      • 1

      МОНГОЛ ХЇН ХИЧЭЭГЭЭД ТЄР НЬ ШУДРАГА БОЛ САХЙАНМ ДЭГЖИНЭ монгол бїх зїйл худлаа

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.145) 2015-03-04 12:08
      • 0
      • 1

      Гайхалтай юм. Харудаа амжилт хүсэе

      Хариулах

    • Өндөр болгох нууц

      (112.72.13.97) 2015-03-04 11:32
      • 0
      • 0

      15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

      Хариулах

    • Аваргууд минь сайхан

      (112.72.9.22) 2015-03-04 09:54
      • 0
      • 3

      Монгол аваргуудаараа бахараж байна. Асашёорюү Дагвадоржийг Холливудын од У.Смит, Н.Кидман өөр хэн хэн ч билээ аан тийм дуучин Селин Дион гээд олон хүн шүтэж явдаг гээд зургаа авахуулаад байдаг гэсэн. Бас Францын ерөнхийлөгч асан Жак Ширак Аса аваргын улаан фен гэсэн. Жак Ширак аваргад нэг жижиг цом бэлэглэсэн чинь тэрийг нь Дагвадорж ажлынхаа ширээн дээр чихэрийн таваг болгочихсон хэ хэ, аваргууда маань ч баавартай, ид хавтай байна шүү ха ха

      Хариулах