М.Уранцэцэг 2014 оны дэлхийн шилдэг эмэгтэй жүдоч боллоо

Twitter Print
2015 оны 03-р сар 04-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

2013 оны жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг өнгөрсөн онд ч шилдэг амжилт үзүүлсэн. Тэрээр Инчоны Азийн наадамд түрүүлж, Челябинскийн дэлхийн аваргын багийн тэмцээнд мөнгөн хүртсэн билээ. Харин 2014 оны жүдо бөхийн шилгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулахад М.Уранцэцэг дэлхийн гурван жүдочны нэгээр нэрлэгдсэн байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос таван ангиллаар шилдгүүдийг тодруулсан бөгөөд Монголын эмэгтэй баг шилдэг гуравын нэгээр мөн нэрлэгдсэн аж Онлайн санал асуулгад 519,000 жүдо бөх сонирхогчид оролцсон байна.

Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг зуны Олимпийн наадмаас бусад бүх тэмцээнээс медаль хүртэж байсан. Тухайлбал 2013 он Риогийн дэлхийн аваргын алт, 2014 оны Челябинскийн багийн дэлхийн аваргаас мөнгө, 2014 оны Инчоны Азийн наадмын алт, 2012 оны Ази тивийн аварга, 2009, 2013 онд хүрэл, 2009 оны зуны Универсиад наадмын мөнгө, дэлхийн тулааны наадмын хүрэл, гранпри тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан юм.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.