Төрсөн үрийг нь эхэд нь идүүлдэг тамын амьтад

2015 оны 03-р сар 03-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Энэ хорвоо ертөнцөд тамын аймшигт амьтад ирсэн бололтой. Тэд өнөөдөр Сири, Иракийн завсар нутагт бугшиж байна. Дэлхий дахинд “Лалын улс” гэх нэр тараах болсон тэдгээр ягчис ороолонгууд эх хүнд төрсөн үрийнх нь махыг идүүлж, тавлаж тохуурхсан талаар сэтгэл хирдхийлгэсэн мэдээг Британийн  Dailymail сонин олж авчээ.

Сонинд тэмдэглэснээр, Иракт очиж Лалын улсын эсрэг тулалдаж явсан Британийн иргэн Ясир Абдулла энэ аймшигт мэдээг дэлхий дахинд дуулгасан бөгөөд лалын зандалчдын удирдлагын төв байранд очиж барьцаалагдаад байгаа хүүгээ сурсан хөөрхий эхэд хүний махаар хийсэн хоол өгсөн тухай болсон явдлыг ярьжээ.

Түүний өгүүлсэнээр, зандалчид дээр очсон хөөрхий эхийг хүүтэй уулзуулах найдвар төрүүлэн их л найрсагаар халуун цай, махтай будаатай хоол өгсөн байна. Хол замд ядарч ундаассан эмэгтэй сэтгэлийнхээ угт өчүүхэн ч гэсэн найдлага тавин талархаж, өгсөн хоол ундыг нь дуулгавартай идсэний дараа хүүтэйгээ уулзуулахыг хүсэхэд тэд баяр бахдалтайгаар "та дөнгөж сая хүүгээ өөрөө идчихлээ шүү дээ" гэж тавласан аж.

Ийм аймшигт зүйл сонссон хөөрхий эх яаж чухам галзуурчихалгүй тэднээс салж, дараа нь Ясир Абдулла энэ тухай сонссон нь тодорхойгүй ч мэдээллийн зарим эх сурвалж дээр тавьсан аймшигт дүр зурагтай мэдээллээс харахад хүний толгойг жишим үгүй тасалчихдаг лалын зандалчид энэ байтугай балмад зүйл хийхээс сийхгүй нь тодорхой.

From Yorkshire to Iraq: Security guard Yasir Abdulla Slaughter: Mr Abdulla with a member of ISIS who he said was killed after he beheaded a Kurd

Ясир Абдулла Курдын дайчдын хамт лалын зандалчныг олзлоод байгаа нь

Их Британийн баруун Йоркширт хамгаалагчаар ажиллаж байсан 36 настай Ясир Абдулла Курдистан дахь төрөлх тосгоноос нь зургаан бээр зайтай газар лалын зандалчид дөхөж ирсэнийг сонсоод эх нутгаа хамгаалан тэдний эсрэг тулалдахаар шийдсэн байна. Иракт ирж,  2000 онд орхин одсон төрөлх нутгаа харсаны дараа тэрээр курдууд болон Пешмергийн олон зуун дайчидтай нэгдэж Иракийн хил дагуу арван бээр газрыг хянаж байсан аж. Харин өнгөрсөн долоо хоногт Британид эргэн ирсэн тэрээр The Sun сонинтой холбогдож аймшигт явдлын тухай ярьжээ.

Элэг эмтрэм хувь тавилан хүлээсэн хөөрхий эх курд үндэстэн бөгөөд хүү нь Мосул хотын төлөө тулалдааны үеэр зандалчдад олзлогдсон тухай сураг сонсоод хүүгээ аврах, амийг нь өршөөхийг гуйхаар тэдний хойноос одсон байна. Гэвч өнөө цагийн хүний ёсноос гадуур тамын амьтдын тамлалд өртөн амь үрэгдсэн хүүгийнхээ цогцост "ам хүрэх" гашуун тавилан түүнийг хүлээж байсныг мэдсэнгүй.

Ясир Абдуллагийн өгүүлсэнээр, лалын зандалчид орон нутгийн оршин суугчдыг утсаар дуудаж өөрсдийн эгнээнд орохыг тушаадаг бөгөөд татгалзсан тохиолдолд амьдаар нь газар булж, галд шатаана гэж сүрдүүлдэг аж. Олзогдсон хүмүүсийг тэд мөн амьдаар нь шатаадаг бол Ясир Абдулла өөрийн үеэл дүүгийнхээ цогцосыг хүний яс овоорсон түүдгийн галд хагас шатсан байхыг олж харж байжээ.

Йоркшир дахь гэртээ ирээд удаагүй байгаа Абдулла одоо удалгүй Курдистанд эргэн очиж лалын зандалчдыг бүрмөсөн бут цохих шийдвэрлэх тулаанд оролцох бодолтой байгаа гэнэ.

Тус бүс нутгийн нөхцөл байдлын тухай сүүлд авсан мэдээллээр Иракийн ерөнхий сайд Хайдер аль-Абади, Саддам Хусейний төрөлх хот Тикрит чөлөөлөн авах довтолгооны өмнө жихадуудын талд орохгүй байхыг олзлогдсон цэргүүддээ хандаж уриалсан байна. Тэрээр өнгөрсөн зун зандалчдын гарт орсон, Багдад хотоос 80 бээр зайтай оршдог Тикрит хотод хэзээ довтлох тухай мэдээж мэдэгдээгүй аж.

Лалын зандалчид орон нутгийн оршин суугчдыг утсаар дуудаж өөрсдийн эгнээнд орохыг тушаадаг бөгөөд татгалзсан тохиолдолд амьдаар нь газар булж, галд шатаана гэж сүрдүүлдэг байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • .mmgl

      (172.56.9.89) 2015-03-03 22:24
      • 1
      • 1

      Isisiig usa tetgej Asad iig ustagaar anh zevseg munguur demjij irsen oros eserguutsener datahdsan sayahan isis d terbumaar zevseg shuhreer buulgasan aa nisegch anduuraad buulgasan geed ongorch ba ene tuhai tv news er ogt durassangui

      Хариулах