Тослог болон үрчлээтэй арьсны маск

2017 оны 02-р сар 18-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Тослог арьсанд зориулсан маск

- 2 ш өндөгний шар + 1 ц/х лимоны эсвэл эсвэл өөр исгэлэн жимсний шүүс + 2 ц/х зөөхий. Маскийг угаасны дараа ногоон цайгаар хүйтэн бигнүүр тавина.

- 2ш өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад + 0,5 ц/х лимоны шүүс. Нүүрэндээ багсаар түрхээд 5 минут тутам нэмж түрхэнэ. Нүхтэй барзгардуу тослог арьсанд маш тохиромжтой.

- 1 а/х аарц + 1 ц/х ургамлын тос + бага зэрэг сүү луувангийн шүүс. Нүүрэндээ 30 минут тавина.

- Үхрийн нүд, эсвэл улаалзганыг бяцлаад, 1 а/х крахмал нэмж хутгана.

- Шүүслэг лууванг үрээд бага зэрэг тальк /хүүхдийн цацлага/ нэмнэ. Өргөст хэмхийг нарийн үрүүлд үрээд, цөцгийн тос нэмж хутгаад цаг байлгана. Дараа нь тунасан шүүсийг нь юүлээд, өтгөн хэсгийг нь нүүрэндээ тавина. Маскыг авсаны дараа шүүсээр нь нүүрээ арчина.

- Хөөсөртөл нь хутгасан өндөгний цагаан дээр 1 ц/х чацарганы шүүс нэмнэ.

Үрчлээтэй, хөгширч эхэлсэн арьсанд зориулагдсан маскууд

- Түүхий төмсийг нарийн үрүүлээр үрээд, хоёр маарлийн дунд хийгээд нүүрэн дээрээ тавина.

- 1 а/х зөгийн бал + 1 а/х өтгөн ногоон цай +2 а/х нунтагласан геркулес + 2 а/х ус. Хутгаад бүлээсгээд нүүрэндээ тавина. 1 ш өндөгний шар + 1 ц/х ургамлын тос + хэдэн дусал нимбэгний шүүс

- 1 ш өндөгний шар + 1 ц/х ургамлын тос + хэдэн дусал нимбэгний шүүс

- 1 ш өндөгний шар + 1 ц/х ургамлын тос, 1 ц/х зөөхий + 1 ц/х луувангийн шүүс + 2-3 ц/х крахмал, эсвэл нунтагласан геркулес

- 1 ш өндөгний шар + 10 гр ургамлын тос + 10 гр зөгийн бал + 10 гр зуун настын шүүс 15 гр цэвэр ус

- 2 халбага шинэхэн аарц + 0,5 а/х шингэн зөгийн бал + тал өндөг. Хөөсөртөл нь хутгаад нүүрэндээ түрхэнэ.

- 1ш өндөгний цагааныг хөөсрүүлээд 2 а/х өргөст хэмхний шүүс нэмж хутгана.

- Халгай, багваахай цэцэг, таван салаа зэргийн аль нэгний ногоон навчийг машиндаж жижиглээд + бага зэрэг ус + 1 а/х зөгийн бал

- Ээдэм +зөөхий /хуурай арьсанд/, ээдэм + тараг /тослог арьсанд/

- Түүхий хулуу /кабочок/ нимгэн зүсээд нүүрэн дээрээ шууд тавина. 20 минутын дараа түүхий сүүгээр зайлна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.