Умард Солонгос эсэргүүцлийн пуужин харвалаа

Twitter Print
2015 оны 03-р сар 02-нд 20:03 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн халуун цэгүүдийн нэг нь Солонгосын хойг билээ. 1950 онд Солонгос улс умард, өмнөд хэмээн хоёр хуваагдсан. Хүйтэн дайны жилүүдэд умард нь ЗХУ, өмнөд нь АНУ-ын бодлогыг хэрэгжүүлэгч орон болсон билээ. Харин 1989 онд хүйтэн дайн төгссөн хэмээн үздэг ч одоо хүртэл үр дагавар нь илэрсээр байна.

Саяхан Умард Солонгос ойрын зайн хоёр баллистик пуужинг Япон тэнгис рүү харвасан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Мөн үүнийг нь Японы засгийн газар баталсан юм. Энэ бол анхны тохиолдол биш. Дээрх пуужин харвалт нь АНУ-Өмнөд Солонгосын “Key Resolve и Foal Eagle” цэргийн хамтарсан томоохон хэмжээний хээрийн сургуультай холбоотой гэж таамаглаж буй аж. Умард дээрх цэргийн сургуулийг эсэргүүцэн пуужин харвасан байж магадгүй гэдэг нь хоосон таамаглал биш юм. Үүний өмнө Пхеньян Солонгосын хойгийн өмнөд хэсэгт цэргийн сургуулилт хийхгүй байхыг Вашингтон-Сөүлд уриалж, Хойд Солонгос руу цөмрөн орох бэлтгэл гэж үзэх болно гэдгээ мэдэгдэж байсан гэнэ.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.