Спорт, улс төр хоёр үргэлж ангид байж ирсэн

Twitter Print
2016 оны 03-р сар 10-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болно. Москва спортын хамгийн том баяр наадмыг зохион байгуулах эрхийг авсан даруйдаа ажлыг эрчимтэй хийж байгаа. Харин Украйнд үүссэн улс төрийн асуудлаас болоод ФИФА “ОХУ 2018”-ыг цуцлаж магадгүй гэсэн шуугиан нэг хэсэг дэгдсэн.

Энэ тухай Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Франц улсын иргэн М.Платини байр сууриа илэрхийлэхдээ “Крымтэй холбоотой томоохон асуудал дэгдээд байгаа нь үнэн. Гэхдээ улстөрчид хүртэл энэ асуудлыг зохицуулж чадахгүй байхад ЕХХ яаж зохицуулж чадах юм. Бид 2018 оны дэлхийн аваргын тэмцээнийг ОХУ-д өгсөн эрхийг нь хэзээ ч хурааж авахгүй. Тийм боломж ч байхгүй. Улс төр, спорт хоёр зуун жилийн өмнөөс ангид байж ирсэн. 1980 онд Москва хотод зуны Олимп болоход АНУ тэргүүтэй каптилист орнууд хясан боох үйл ажиллагаа явуулсан ч ХХII Олимп болдгоороо болсон. Тус улсын 100 сая гаруй хөлбөмбөг сонирхогч иргэдэд ийм шийтгэл оногдуулж болохгүй” гэж хэлсэн аж.

1930 оноос хойш зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэнд ганцхан удаа товлосон улс нь татгалзаж байсан. 1986 онд Колумб нутагтаа “World cup”-ыг хүлээн авах байсан ч улс төрийн нөхцөл байдлын улмаас зохион байгуулж чадахгүйд хүрч Мексик улсад эрхээ шилжүүлэн өгч байлаа.

Хэн нь ДАШТ-ий бэлгэ тэмдэг болох вэ

Нэр хүндээрээ олимпийн наадмын дараа орох энэ тэмцээнийг зохион байгуулагчид бэлгэ тэмдэг сонгохдоо их анхаардаг уламжлалтай. Одоогийн байдлаар 10 бэлгэ тэмдэг урьдчилсан байдлаар сонгогдоод байгаагийн дотор Орос улсыг дэлхийд төлөөлсөн хэд хэдэн амьтан багтаад байгаа аж. Тодруулбал, Чоно, Амурын бар, Алс Дорнодын ирвэс, баавгай, муур гэсэн ан амьтан хөлбөмбөгийн ертөнцийн од болохоор шалгаран үлдээд байна. Зохион байгуулагчид дээрх амьтдаас шилдэг гурвыг сонгож, ирэх 2016 онд бүх ард түмний санал асуулгаар 2018 оны ДАШТ-ний бэлгэ тэмдэг тодрох болно. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.