Хурхирах нь хүний биед сөрөг нөлөөтэй

Twitter Print
2019 оны 10-р сар 21-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Оросын эрдэмтэд унтах үед хурхирах нь хүнд ноцтой исэлдлийн үйл явцыг өдөөж, бие организм дахь эмгэг өөрчлөлтөд хор хөнөөлтэй болохыг тогтоожээ. Хурхиралт нь хүчил төрөгчийн дутагдалд оруулж, улмаар бүх амьд эсийн бүтцэд ордог липидийг устгахад хүргэдэг байна. Тиймээс хурхирдаг хүмүүс антиоксидантыг хэрэглэх шаардлагатайг нойрны эмгэг судлаач эмч баталжээ.

Хурхиралт нь амьсгалын зам нарийссанаас болж амьсгалын үйл ажиллагаа алдагдсаны шинж тэмдэг ажээ. Түүний уршгаар хүчил төрөгч дутагдаж, өглөөгүүр цусны даралт ихсэн, толгой өвдөж, тархины үйл ажиллагаа мууддаг байна. Хурхиралтын өөр нэг багагүй аюултай үр дагаврыг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд нотолжээ. Оросын ШУА-ийн гэр бүлийн эрүүл мэндийн асуудал, Эрхүүгийн нойрны эмгэг судлалын Эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтнүүд, хурхирч байгаа өвчтөний липидийн исэлдэлт маш эрчимтэй явагддаг тул тэдэнд антиоксидантуудыг хэрэглэх шаардлагатай болохыг олж тогтоожээ. 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.