1000 гаруй төрлийн химийн бодис тодорхойлох чадвар бүхий электрон хамар

Twitter Print
2016 оны 06-р сар 16-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Орос болон НАТО-гийн эрдэмтдийн хамтарсан баг хамар мэт хэлбэртэй хоолой бүхий 1000 гаруй төрлийн химийн бодис тодорхойлох чадвартай электрон хамрыг зохион бүтээжээ. Энэхүү хамрыг ашиглан төрөл бүрийн дэлбэрэх бодисоос гадна хордуулах болон мансууруулах бодисын маш нарийн дозыг илрүүлж чадах аж. Тиймээс тус  хамрыг сүүлийн үед ихээхэн айдас дагуулах болсон төрөл бүрийн террорист халдлагаас урьдчилан сэргийлэх ажилд ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Мөн нуранги доороос хүн хайх ч боломжой гэнэ. Нуранги дор дарагдвал битүү орчинд аажмаар хүний үнэр хуримтлагдана. Энэ үнэр нурангид бий болсон ан цаваар нэвтрэн гадагшилснаар электрон хамар түүнийг мэдэрч, хүний байршлыг илрүүлэх юм байна.

Д.Цэнд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.