Умард Солонгос армиа дайнд бэлтгэж байна

2015 оны 03-р сар 02-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун улс орноо дайнд бүх талаар бэлэн байхыг уриалсан тухай тус улсын "Нодон синмун" сонины эхний нүүрэнд мэдээлжээ.

"Солонгосыг нэгтгэх үйл явц дуусахын өмнөх өнөөгийн байдал нь армийн бүх анги нэгтгэлийн цэргүүдийг дайнд бэлэн байхыг шаардаж байна" гэж Ким Жөн Ун хэлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, Умард Солонгосын удирдагч дээрх мэдэгдлийг нийслэл Пеньян хотод оршдог 1950-1953 оны Солонгосын дайнд зориулсан музейн шинэчлэн зассан танхимуудыг үзэж сонирхох үеэрээ хийжээ. Умард Солонгосчууд уг музейг Аугаа чөлөөлөх дайны ялалтын дурсгалын цогцолбор гэж нэрлэдэг аж.

Ким Жөн Ун чухам хэдийд уг музейд зочилсныг мэдээлээгүй байна.

Өмнөд Солонгос болон АНУ-ын энэ сард хамтарсан цэргийн сургуулилт хийсэнтэй холбоотойгоор Умард Солонгосын хэвлэлүүдэд цэргийн сэдвийг үе үе хөндөх болжээ. Уг цэргийн сургуулилтыг Пхеньяны эрх баригчид өдөөн хатгалга бөгөөд Умард Солонгосын эсрэг дайны бэлтгэл гэж үзэн хариу барина гэж мэдэгдсэн билээ.

1950-1953 оны мөргөлдөөн түр эвлэрэх гэрээ байгуулснаар зогссон учир АНУ болон Умард Солонгос өнөөг хүртэл дайны байдалд байсаар байгаа билээ. Уг гэрээг энхийн гэрээ болгон өөрчлөхийг Пеньяны эрх баригчид Вашингтонд нэг бус удаа уриалсан байна. Гэвч америкчууд энэ саналыг хэлэлцэхээс татгалзаж, хойгийн өмнөд хэсэгт 28 мянга орчим цэргээ байрлуулсан хэвээр байгаа юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • nzmxncxbv

      (182.160.4.51) 2015-03-02 10:49
      • 0
      • 0

      ugui tegeed baildaach dee han baig gesen ym. uhne uhne geed uhriin mah barna gedeg shig... baildanaa l geed bdag. hudlaa garuudddaaa

      Хариулах

    • noyn poldgor

      (112.72.13.50) 2015-03-02 10:41
      • 0
      • 0

      ene neg poldoison p.i.s.d.a us uzeegui baij omdoo shuuna gegcheer uls ornoo yay geheesee iluu dain hiij chadahgui baij dain amerikiin turemgiilel gej tenegtseer nasaa barhiin bainaldaa

      Хариулах