“Арсенал” хэрэгтэй гурван оноогоо авлаа

Twitter Print
2015 оны 03-р сар 02-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 27-р тойргийн тоглолтууд боллоо. Бямба гарагийн үдэш “Манчестер Юнайтед”-“Сандерлэнд” 2:0, “Кристал Палас”-“Вест Хэм Юнайтед” 3:1, “Суонси Сити”-“Барнли” 1:0, “Ньюкасл Юнайтед”-“Астон Вилла” 1:0, “Сток Сити”-“Халл Сити” 1:0, “Вест Бромвич Альбион”-“Саутхэмптон”-г 1:0-ээр хожсон. Харин урд шөнө хүснэгтийг тэргүүлэгч “Манчестер Сити” Ливерпуль хотын “Эйнфильд” цэнгэлдэх хүрээлэнд зочлон, “Хотон шувуунууд”-ад 2:1-ээр ялагдсан бол “Арсенал” талбай дээрээ “Эвертон”-г 2:0-ээр буулган авч хэрэгтэй гурван оноогоо авсан юм.

Ингэснээр “Сити” 55 оноотой, “Челси”-гээс нэг тоглолт илүү хийж хоёрдугаар байрандаа хэвээр үлдсэн бол “Их Буучид” гуравдугаар байранд орж ирлээ. Харин “Саутхэмптон” хоёр байр ухарч, 46 оноотой зургаадугаарт бичигдэж байна.

Премьер лигийн 2014-2015 оны улирлын 28-р тойргийн тоглолтууд энэ долоо хоногт шууд үргэлжлэн явагдана. Тодруулбал маргааш орой “Астон Вилла”-“Вест Бромвич Альбион”, “Халл Сити”-“Сандерлэнд”, “Саутхэмптон”-“Кристал Палас” багууд тоглох бол энэ сарын 4-ны үдэш “Тоттенхэм Хотспур”-“Суонси Сити”, “Сток Сити”-“Эвертон”, “Ньюкасл Юнайтед”-“Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”-“Листер Сити”, “Вест Хэм Юнайтед”-“Челси”, “КПР”-“Арсенал”, “Ливерпуль”-“Барнли” багууд учраа таарлаа.

 

Премьер лигийн 2014-2015 оны улирлын хүснэгт

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.