Тэтгэврийн нэмэгдлийг даваа гарагаас олгож эхлэхдээ хоёрдугаар сарынхыг нөхөж өгнө

Twitter Print
2015 оны 02-р сар 28-нд 17:56 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр дээр нөхөн олгохоор болсон. Ингэхдээ 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш тэтгэвэр авагчийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн хоёрдугаар сарын 1-нээс хойш тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсийн тэтгэврийн доод хэмжээг 207 мянга байсныг 230 мянган төгрөг байхаар тогтоосон.

Уг шийдвэрийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд ахмадууд гуравдугаар сарын тэтгэврээ авахдаа хоёрдугаар сарын тэтгэврийн нэмэгдлээ нөхөж авах юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.