Хүүхдийн хөлийг дулаалж хэрэггүй гэнэ

2017 оны 08-р сар 08-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Монголчууд хөлнөөсөө, оросууд толгойноосоо дулаалдаг. Өвлийн тэсгим хүйтэнд орос хүүхнүүд дан шилэн тиркотой, гоёлын шаахайтай хэнэггүй алхаж явдаг. Тэгсэн атлаа уул овоо шиг том малгай өмсчихдөг шүү дээ. Харин монгол ээжүүд хүүхдүүдээ төрсөн цагаас нь л хөдсөөр хөлийг нь ороож, даарчихаагүй биз гэж ирээд л байн байн шалгадаг гээч.

Тэгвэл Японы эмч нар иргэддээ “Хүүхдийг нэг сар хүртэл өөртэйгөө адилхан хувцасла, нэг сартайгаас нь хойш өөрөөсөө нэг цамцаар нимгэн хувцасла, хөлийг нь бүү бэгнэ” гэж зөвлөдөг байна. Японы эмч нар энэ тухай зөвлөхдөө хуучин цагийн туршлагаасаа хуваалцдаг аж. Японд 30 жилийн өмнө, хүүүхдийн эмчийн үүдэнд хатгаатай, хоолой нь өвдсөн хүүхдүүд дугаарладаг байсан бол одоо харшилтай хүүхдүүд л ихэвчлэн ирдэг болсон байна. Учир нь, хүүхдийг хөл нүцгэн байлгаснаар Японд ангина гэдэг өвчин байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хөлийг их бэгнэвэл, хүүхэд өвчлөмтгий болж, ялангуяа хоолой нь байнга өвдөж, цаашилбал ангина, үе мөч, зүрх гээд өвчилдөг гэнэ.

Энэ тухай Японд олон жил амьдарсан нэгэн бүсгүй ийн зөвлөлөө. “Нээрээ л ханиад, хоолойн өвчин тусахаараа Монголдоо төрсөн том хүүхэд маань, Японд төрсөн дунд хүүхэд хоёр маань газар тэнгэр шиг зөрүүтэй. Хоолойн мах нь хүртэл эх орондоо төрүүлж, хөлийг нь дулаалж, бэгнэж өсгөсөн том хүүгийнх маань дүүгийнхээсээ өвчлөмтгэй. Японд очсоныхоо дараахан нэгэн өдөр нүд маань орой дээрээ гарах шахаж билээ. Тэр өдөр цас малгайлан орж байв. Гэтэл гудамжинд нэгэн ээж 3,4-хөн сартай болов уу гэмээр хүүхдээ хөл нүцгэн тэврээд явж байв. Дараа нь би хүүгээ цэцэрлэгт оруулав. Гэтэл тэр цэцэрлэгийн 0-6 насны бүх хүүхэд цэцэрлэг дээрээ оймс өмсдөггүй нь маш хачирхалтай санагдаж байлаа.

Ийм жишээ маш олныг харсан би Японд төрүүлсэн хүүгээ яг л япон маягаар хөл нүцгэн өсгөлөө. Дараа нь Монголдоо ирээд гуравдахь хүүхдээ төрүүлээд ч мөн л япон маягаар өсгөв. Гэртээ өвөл ч тэр нэг өдөр ч оймс өмсгөж үзээгүй. Бас хүүгээ унтаж байхад нь хөлийнх нь ул хэсгийг хучдаггүй. Миний зарчим бол хүүхдийн маань хөл халуу дүүгж байх юм бол айдаг. Жаахан хүйтэндүү байх юм бол хэвийн байна гэж үздэг. Мөн өөрөөсөө илүү зузаан хувцас өмсгөдөггүй. Одоо миний хүү хоёр нас хүрэх гэж байна. Хоолой нь өвдөхгүй. Би одоо болтол ханиадны эм өгч үзээгүй л байна. Жаахан ханиах гэвэл байгалийн жимсний шүүс өгөөд л болдог. Нэг удаа өрхийн эмч дүү маань “Япон, Монгол хүүхдүүд өөр. Хөлийг нь дулаан байлга” гэж хэлсэн. Би лав үүнтэй санал нийлэхгүй. Бодвол Япон улс судалж шинжлээд эмч нар нь тэгж зөвлөдөг гэж итгэж байгаа.

1970-аад онд, таван хүүхэд өсгөсөн, жирийн ажилчин миний нагац эгч маань хэлдэгсэн. Хүүхдийн цээж, хөл хоёрыг нь нимгэн байлга, харин гэдсийг нь даавуугаар ороож дулаахан байлга, ингэвэл хүүхэд бага өвдөж, ойр ойрхон шээдэггүй гэсэн. Бодвол амьдралынхаа туршлагаас л олж авсан байх даа. Дашрамд хэлэхэд, байрны маань гадаадад очиж байсан ээж нар хэлж байсан. Америк, Сингапур, Солонгос зэрэг оронд хэдхэн сартай хөл нүцгэн хүүхдээ аваад явж байсан ээж нарыг харсан гэнэ лээ. Нялх хүүхдийн физиологийн үйл ажиллагаа их эрчимтэй, томчуудаас илүү биe нь илч дулаан ихтэй тул хэт дулаалах шаардлагаг үй. Хүүхэд маань өөрөө өөрийгөө зохицуулах физиологийн чадвартай. Хэрэв хөл нь даарвал, хэсэг хугацааны дараа аяндаа халуу дүүгээд бүлээцээд ирнэ. Харин байнга дулаалдаг хөл, өөрийгөө дулаацуулах чадваргүй болдог ба цэв хүйтэн байдгаас гадна хоолой нь өвдөөд байдгийг анзаараарай. Ер нь хөл нь хүйтэндүү байхдаа гэмгүй, айх хэрэггүй гэж өөрийн амьдралын туршлагаас ээж нартаа зөвлөмөөр байна” гэжээ. 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.142) 2017-08-08 22:55
      • 0
      • 0

      Халууцаад байгаа юм гээд хүүхдээ хөл нүцгэн шалан дээр гүйлгэсээр байгаад бөөр давсаг чих муутай болгосон байна билээ.

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.84) 2016-04-28 16:29
      • 0
      • 0

      хэрэгтэй мэдээлэл байна Гэхдээ хөдөөгийн малчинд таарах болов уу даа Өвөл ил хөл байвал хөлдөхөөр л хүйтэн Гэхдээ зохицуулж болно Хотод байранд бол хэрэгжүүлж болно Баярлалаа

      Хариулах

    • Espania

      (212.8.68.83) 2016-04-28 07:41
      • 0
      • 0

      Espanid bas huuhdiig begnej bolohgui nengen huvtsastai bailaga geed nuhur nengeleed bi zuzaalaad buun hel am tegsen odoo hurgugchnii huitei tarag shuud 2 3 iig uuna haluun bantangiin araas amar yumaa tom n 3 nastai baga n 2 nastai haniad tomuu hurehgui tom bolood hooloi n uvdluu gehgui amar amar manai nuhur bol hooloi n baing uvduustei haluun zun baisanch huiten cola uugaal margaash n tag

      Хариулах

    • 339

      (69.58.97.7) 2015-11-13 01:49
      • 0
      • 1

      Tungiig ni taaruulahgui yu doo, bur het begneh ni yu yumb, bas het daaruulaad ch hereggui, ghdee baga zergiin seruun bailgaj surgah ni zuvuu, jaahan l salhi uzev uu ugui yu hooloi am, haniad shuuhinaa hureed bdag bolchihguin tuld ulchir usuh ni zuv shuu

      Хариулах

    • Зочин

      (203.91.117.4) 2015-11-12 13:54
      • 0
      • 0

      Япон чинь халуун дулаан, Монгол чинь өөр, Уур амьсаглын ялгаа, ядаж л салхины чийг нь хүртэл өөр шүү дээээээ

      Хариулах

    • zzochin

      (112.72.13.47) 2015-03-01 20:53
      • 0
      • 1

      Holoo huchihgui untahleer daaraad bdag bish blu .

      Хариулах

    • Зочин

      (110.35.23.184) 2015-03-01 15:01
      • 0
      • 1

      Solongosuud yagaad huuhdee hul nutsgen blgdiin gej solongos hunees asuusan chini shalnaasaa haldag haa ch ochison haluun gazar bolohoor gej bsan ternees nimgen baigah sain gej bhgui gej bsan

      Хариулах

    • Зочин

      (110.35.23.184) 2015-03-01 15:01
      • 0
      • 1

      Solongosuud yagaad huuhdee hul nutsgen blgdiin gej solongos hunees asuusan chini shalnaasaa haldag haa ch ochison haluun gazar bolohoor gej bsan ternees nimgen baigah sain gej bhgui gej bsan

      Хариулах

    • Зочин

      (82.132.215.124) 2015-03-01 07:17
      • 0
      • 2

      Europuud shilen trikotoi nytsgen gyigeed 40garaad buur saltaandaa apirasnii sorvihyi hyn hovor baidag.japan mongoliin uur amisgal uur ...japandaa ochij hyyhdee nytsgen gyilge. Boor davsag hooloinoos chuhal erhten. Mongolchuud hulnuusuu jindhed buur davsagnii uvchin yysegdeg gedgiig medeh heregtei.

      Хариулах

    • Зочин

      (88.105.83.41) 2015-03-01 06:17
      • 0
      • 2

      bagadaa hul hutsgen shaldan guigeed nasnii deer garaad ireheer hul n bambaij bembiigeed dooroos uvchildug mongol hunii bie uur ym shuu hul dulaan bol bie dulaan gedeg ym hamgiin hurdan daarj ysandaa medegddeg erhten hul ym shuu de

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.111) 2015-02-28 19:44
      • 0
      • 3

      японд хөл нүцгэн өссөн монгол хүүхдүүд хожим нь бөөр муутай болсон байдаг юм билээ дээ

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.187) 2015-03-02 18:02
      • 0
      • 2

      Монголчуд бид хар багаасаа л гадаа хөл нүцгэн гүйдэн бсан.гэхдээ зарим хүмүүс тэрийг одоо гэртээ хэрэгжүүлэх гээд байх шиг.гадаа зун наранд халсан газар одооны паркетэн шал 2 шал өөр шүү дээ.гадны юм гэхээр д их сайн юм шиг гаад балай бодлоосоо салаач дээ бид чинь Монгол хүмүүс шдээ

      Хариулах