“Порту”-гийн тоглогч олны анхаарлыг татаж эхэллээ

2015 оны 02-р сар 27-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Португалын “Порту” клуб энэ улиралд боломжийн амжилт үзүүлж байгаа. Тэд дотоодын лигтээ хоёрдугаар байрыг эзэлж байгаа бол “Аваргуудын лиг”-ийн хэсгийн шатыг амжилттай давсан. Улмаар шөвгийн 16-д Швейцарийн “Базель”-тай оноолт таарсан. Тус багийн түлхүүр тоглогч Данилог Европын топ багууд сонирож эхэлжээ. Ирэх зунын солилцоо наймааны цонхоор Испанийн “Реал Мадрид”, Францын “ПСЖ”, Английн “Манчестер Юнайтед” авахаар саналаа хүргүүлжээ. Харин “Порту”-гийн удирдлага шилдэг тоглогчоо доод тал нь 30 сая еврогоор зарж болох юм гэсэн хариу өгчээ.

Данило 1991 онд Бразил улсад төрсөн. Нутгийнхаа “Америка” багаас гараагаа эхэлж, “Америка”, “Сантос”, “Порту” зэрэг клубуудэд 2009 оноос хойш тоглож байгаа аж. Мөн Бразилийн нас насны ангилалд тоглож байгаад 2011 оноос үндсэн бүрэлдэхүүнд уригджээ.

2012 онд Лондон хотод болсон зуны Олимпий ХХХ наадамд Бразилийн шигшээ мөнгөн медаль хүртэхэд Данило чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн “Порту”-д 82 тоглолт хийж, найман гоолыг оруулаад байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.