Р.Уэстбрук хоёр тоглолт дараалан трипль-дабль хийлээ

Twitter Print
2015 оны 02-р сар 27-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. Плей-офф дөхсөн энэ үед баг бүрт ялалт хэрэгдэж байгаа. Одоогийн байдлаар “Голден Стэйт Уорерз”, “Мемфис Гризлес”, “Атланта Хаукс”, “Торонто Рэпторс” багууд плей-оффт оролцох нь бараг тодорхой болсон бол “Фиалдельфи 76”, “Нью Йорк Никс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Миннесота Тимбер Уолвез” багуудын хувьд энэ улирал эрт дуусах бололтой.

Энэ өдөр “Клевлэнд Кавалейрс”-“Голден Стэйт Уорерз” 110:99, “Финикс Санс”-“Оклахома Сити Тандер”-ыг 117:113-аар хожсон юм. Өрнөд бүсийн наймдугаар байрыг эзэлж буй “Аянганууд” сүүлийн долоон тоглолт дараалан ялалт байгуулаад байсан. Харин өнөөдөр “Нарнууд”-ын талбайд зочлон тоглоход Р.Уэстбрук 39 оноо, 14 самбар, 11 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Э.Кантер 18 оноо, Д.Уэйтерс 16 оноо, С.Ибака 13 оноо, Т.Жи Агустин 13 оноо авчээ. Харин талбайн эздээс М.Моррис 29 оноо, 11 самбар, Э.Блейдес 28 оноо, Б.Найт 15 оноо, А.Лин 12 оноо, 11 самбар, П.Тукер 12 оноо, М.Моррис 11 оноогоор багийн хожилд тус болжээ.

2015 оны “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдсэн Р.Уэстбрук сүүлийн арав хоногт хоёр удаа трипль-дабль хийлээ. Өнөөдөр 39 оноо, 14 самбар, 11 оновчтой дамжуулат өгсөн бол уржигдар “Индиана Пэйкерс”-ийн эсрэг 20 оноо, 11 самбар, 10 оновчтой дамжуулалт өгсөн. Мөн энэ сарын 21-нд “Денвер Нагеттс”-тай гэртээ тоглохдоо 21 оноо, 17 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багтаа чухал ялалт бэлэглэсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.