Я.Батсуурийг 72 цаг саатуулах зөвшөөрөл авчээ

Twitter Print
2015 оны 02-р сар 27-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас саатуулсан. Түүнийг ШШГЕГ-ын харъяа хорих 461 зүгээр ангид саатуулаад байгаа аж. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад Я.Батсуурийг маргааш суллах эсэх нь тодорхой болно гэж хэллээ. Учир нь түүнийг 72 цагийн хугацаанд саатуулах зөвшөөрлийг АТГ-ынхан авчээ.

Түүнийг үргэлжлүүлэн саатуулах шаардлагатай гэж үзвэл мөрдөн байцаагч нь саналаа шүүхэд ирүүлэх аж. Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 265.2-т буюу төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. 

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.