Саятан ээжийн баримталдаг 6 зарчим

Twitter Print
2019 оны 10-р сар 18-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Дени Жонсон ядуу гэр бүлд өссөн. Тэрээр 17 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд 21 насандаа гэр оронгүй болсон хэдий ч 23 насандаа анхны сая доллароо олсон. Харин удалгүй амжилттай бизнес эрхлэгч, 5 хүүхдийн ээж, хэд хэдэн ач нартай болжээ. Та түүний нууцыг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл түүний хүүхэд хүмүүжүүлэх 6 зарчмыг танилцуулж байна.

1. Хүүхдийн зорилго багаасаа тодорхойлогдсон байх.

Амжилттай хүмүүс хүүхдүүдийн өмнө тодорхой зорилго байх ёстой гэдгийг ойлгодог. Тэд ирээдүйн Харвардын оюутнууд, шилдэг менежерүүд, ерөнхийлөгчийг бэлтгэж байна гэдгээ ойлгодог. “Томоохон компанитай манай найзын хүү сурах огт хүсэлгүй, амьдралын зорилгогүй, юу ч хийхийг хүсдэггүй байж гэнэ. Гэтэл манай найз хүүгээ асрамжийн газар долоон хоног ажил хийлгэхээр явуулсан байна. Хүү эргэж ирэхдээ сурч, мэдэх дүүрэн хүсэл эрмэлзэлтэй эргэн ирсэн” тухай Жонсон ярьжээ.

2. Утас, зурагтгүй байх.

Өнөөгийн хүүхдийн сайн найз хэн бэ? Мэдээж утас, зурагт, компьютер гэж хүн бүр хариулна. Дени Жонсоны хүүхэд хамгийн анхны утсаа 16 насандаа авахуулсан. Гар утас, компьютер, зурагт гэх зүйлс хүнд үргэлж сөрөг зүйлсийг сургаж байдаг.

3. Хүүхдэд ажилд хайртай болохыг зааж өг.

Амралтын өдөр болох үед хүүхдүүд юу сонсдог вэ? “Ашгүй амралтын өдөр боллоо”, “ашгүй нэг энэ ажлаас амрах нь” гэх мэт үгсийг сонсдог. Үүнээс үүдээд хүүхэд багаасаа ажил бол муу, хүнд, таагүй зүйл гэж ойлгож эхэлдэг. Тиймээс хүүхдийн хажууд ярьж буй зүйлээ хянахаас гадна багаас нь өөрт таарсан ажлыг хийлгэж байх хэрэгтэй.

4. Та хүүхдийнхээ хувьд мөнгөний машин биш.

“Би хүүхдэдээ жилд 50$ өгдөг бөгөөд 4 ээлжийн солих өмд авч өгдөг. Энэ мөнгөнд тансаг гутал авах боломжгүй. Тиймээс хэрэв хүсэх юм бол би хүүхдүүдээ өөрөө ажил хийж хүссэн зүйлээ ав гэж хэлдэг. Мөн хүүхдээ нэн хэрэгтэй зүйлсээр хангах хэрэгтэй бөгөөд өөрийн хүслийг өөрөө биелүүлж чаддаг болж төлөвших хэрэгтэй” хэмээн тэрээр хэлжээ.

5. Үрэх үү? эсвэл цуглуулах уу?

Манай гэрт нэгэн дүрэм үйлчилдэг. 10$ цуглуулвал би чамд дахин 10$ өгнө. Харин мөнгөө цуглуулсны дараа өөрт хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэхэд тус болохуйц зүйл авна. Мөн энэ мөнгөөрөө бүгдийн авдаг зүйлийг авах хэрэггүй. Эдгээр илүү зүйлс нь зүгээр л зай эзлэхээс цаашгүй байдаг.

6. Хүүхдээ нинжин сэтгэлд сурга.

Амжилтад хүрсэн хүмүүсийн ихэнх нь сэтгэл зүйн болон материаллаг талаараа өгөөмөр байдгаараа ялгардаг. Тэд атаархуу биш, өгөөмөр, нинжин сэтгэлтэй хүмүүс байдаг. Тиймээс хүүхдэдээ бусдыг хүндлэхийг зааж сурга.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.