Монгол хүний есөн эрдмийн учир

Twitter Print
2019 оны 08-р сар 22-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

Бусдын зовлонг бие дор эргэцүүлэх

Хүнд болон нийгэмд учирч буй зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч, хэрэв ийм зовлон зүдгүүр өөрт тохиолдвол яах билээ гэдгийг эргэцүүлэн бодож ухаарах нь юмс үзэгдлийн учир шалтгааныг танин мэдэх гүн ухааны эхлэл юм.

Буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах

Төрж өссөн эх орныхоо нэр төрд болон удам угсаа, ураг төрөл, гэр бүл, төрсөн биеийн нэр хүндэд харшилсан үг ярих, элдвийн хорт үйлдэл үйлдэх нь буруу тэрслүү бодлогын учир шалтгааныг шүүн тунгаах буюу тэрслүүгээр үл явах аргыг эзэмшин, заншил болгон төлөвших нь эрхэм дээд эрдэм мөн.

Булт хүнийг өргөж хүндлэхийг хичээнгүйлэх

Хүний эрдэм мэдлэг, эрхэлсэн ажил, албан тушаал, нас хүйс, үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр оюун ухааных нь хүч, урлаж бүтээсэн бүтээлийг нь үнэлэн дэмжиж хазайхад нь түшиг болж, хальтрахад нь тах болж халамж үзүүлэн тус хүргэх нь хүний харилцааны өндөр соёл мөн.

Бодох, шинжих, бодлого ухааныг нарийвчлах

Орчлон хорвоо дээр бодитоор оршиж, хувьсан өөрчлөгдөж байдаг үзэгдэл юмсын шалтгааныг танин мэдэж, даган зохицон амьдрах аргыг Монгол хүний уужуу тайван, голч мэргэн оюун ухаан гэж үзвэл энэ ухаанаар хөгжлийн ирээдүйг тодорхойлсон цэгц шулуун үзэл онолыг боловсруулсан нэгдсэн бодлого болгон баталж, түүнийгээ хувь хүн, гэр бүл, төрөл ураг, бүс нутаг, улс үндэстэн дагаж мөрдөх учиртай. Цэгц шулуун үзэл онолыг боловсруулахад үндэслэх голч мэргэн ухааныг Монгол хүн эрт дээр үеэс бодож шинжих бодлого ухаан хэмээн томьёолж, түүнийгээ учир шалтгааны, тэжээхүйн, урлахуйн гэх мэтээр ангилан нарийвчилж ирсэн байдаг.

Буцаж булгихыг үхэвч үл үйлдэх

Голч мэргэн ухаан, цэгц шулуун үзэл бодол, дэвшүүлсэн зорилт, байгуулсан гэрээ хэлцэл, өргөсөн тангараг, амласан амлалт зэргээс буцаж бултсанаа зөвтгөхийн тулд хууран мэхлэх, худал хэлэх, хутган үймүүлэх, хүч хэрэглэх зэрэг элдвийн хорт муу аргуудыг сэдэж хэрэгжүүлэх нь хүн төрхөө алдаж, түмэн олны итгэлийг хөсөрдүүлэн гутамшиг болох учир насан туршдаа буцаж булгихыг үхэвч үйлддэггүй болж төлөвших нь хүмүүний эрхэн ёс мөн.

Бузар очид дор согтууран үл живэх

Согтуурах нь бие сэтгэлийг хордуулдаг бузар очид юм гэдгийг ухааран ойлгож чадахгүй буюу ойлгосон ч эс тоомсорлон хутгалдан дасаж хэвших нь ёс жаягаа алдаж байгаа хэрэг мөн. Үүнээс сэргийлэн сэтгэлээ зөв жолоодох нь хүмүүний эрхэм нандин ёс.

Бусдын эд дор ховдоглон үл горилох

Хэрэгцээт юмсыг өөрөө үйлдвэрлэн бүтээж хэрэгцээгээ хангах оюуны хүч дутсан зарим нэгэн шунахай сэтгэлд хөтлөгдөн бусдыг мэхлэн залилж эд юмсыг салгах, дээрэмдэх, хулгайлах, шан харамж өгч авалцах, бусдыг бие сэтгэлийг хүчирхийлэх, бусдын бүтээл эд юманд атаархах, мушгин гуйвуулах, гүжирдэн гүтгэх, хорлон сүйтгэх, алан хядах хүртэл хамгийн жигшүүрт аргаар олсон зүйлсээрээ тансаглаж шалиглан гангарах, хээнцэрлэн гайхуулах нь оюун ухааныг доройтуулан хоосруулах тул эдэлж хэрэглэх зүйлээ байгаль, нийгмээс зөвхөн өөрийн хэрэгцээнд тохируулан илүү ч үгүй, дутуу ч үгүй зөв хэрэглэж сурах нь байгаль, нийгэмтэйгээ харилцах өндөр соёл юм.

Буруугаа эгүүлж, ичиж эмээхийг мэдэх

Төрсөн бие, төрүүлсэн эцэг эх, төрөл ураг, төр улсынхаа эсрэг гэмт хэрэг үйлдэж, алдаа эндэгдэл гаргавал төрийн хуулиар шийтгүүлж, түм олон төрөл ураг, анд нөхдийн дунд нэр хүнд нь унаж гутаагдана гэдгийг гүнээ ухамсарлаж сэтгэлийн хөөрлийг тэвчиж, өөрийгөө жолоодож сурах нь эрхэмлэн сахих ёс мөн.

Өөрийн гэмийг засахад зориг үл шантрах

Алдсан алдаа, гаргасан дутагдал, үйлдсэн гэмт хэргийнхээ бурууг ухамсарлаж, оногдох ял шийтгэл, шүүмжлэл зэмлэлээс булзахгүй, хуйвалдаж аргалахгүй, шалтаг шалтгаан зааж өршөөл гуйхгүйгээр өөртөө ял зэмлэл оногдуулж, биеэр эдлэн буруугаа хүлээх нь үнэнч шударгын хэмжүүр болох эрхэм ёс мөн.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (162.247.72.199) 2017-08-30 13:37
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороолол байр нь цуурж гэмтэж байна

      Хариулах

    • Зочин

      (199.249.223.61) 2017-08-30 13:28
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороололд харуул хамгаалалт муугаас болж одоогоор 107 хулгай гараад байна. 08/29ны өдөр 17 машиныг ухсан байна. Үүнээс грашд байсан 15 машин байжээ

      Хариулах

    • Зочин

      (93.115.95.202) 2017-08-30 13:19
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороололын автобусны буудалаас байрлуугаа явж явган хүний замаар хүмүүс унаж биртэж байна

      Хариулах

    • Иргэн

      (122.201.21.9) 2016-04-06 11:12
      • 1
      • 0

      ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИД САЙН ОЙЛГУУЛМААР ЮМ ДАА.

      Хариулах

    • Зочин

      (66.181.170.18) 2016-11-17 15:11
      • 0
      • 0

      чи ч гэсэн өөрөө унш

      Хариулах

    • mongol hun

      (49.0.186.44) 2016-02-28 14:27
      • 0
      • 0

      Gants ih hurlinhand hamaaguishdee.mongol erchuud sain unshij uhaarch oilgoh hergtei yum bn .

      Хариулах

    • зочин

      (43.242.243.13) 2015-12-22 01:07
      • 0
      • 0

      их хурлыхан сайн уншиж хэрэгшүүлэх хэрэгтэй

      Хариулах