Тэтгэвэр 20-27 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Twitter Print
2015 оны 02-р сар 26-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Энэ оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсөвт 89.0 орчим тэрбум төгрөгийг баталж өгсөн. Иймд батлагдсан төсөвт багтаан Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Уг шийдвэрээр:

200,000 хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,000 мянган төгрөгөөр,

600,000 хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,000 төгрөгөөр,

600,000-аас дээш төгрөгийн тэтгэврийг 20,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна.

Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180,300 төгрөг байсныг 207,300 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145,200 төгрөг байсныг 172,200 төгрөг болгон шинэчлэн тогтоосон юм. Улсын хэмжээнд нийт 318.0 орчим мянган тэтгэвэр авагч байдаг бөгөөд эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ доод тал нь сард 20,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,600 төгрөг байсныг 115,000 төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48,000 төгрөг байгааг 52,800 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон байна.

Мөн 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230,000 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 195,000 төгрөг байх аж. 

Тэтгэвэр авагч иргэдийн хувьд 1990-2000 оны хоорондох 11 жилээ ажилласнаар нөхөн тооцуулах боломжтой байсан аж. Ажилласнаар нөхөн тооцуулсан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийнхаа 1.5%-иар бодож тэтгэврийн нэмэгдэл авдаг. Хамгийн ихдээ 11 жилийг нөхөн тооцуулсан гэвэл, 11 жилийг 1.5%-иар үржээд 16.5% гарна. Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин нь 400,000 төгрөг байсан гэвэл үүний 16.5% нь 66,000 төгрөг болж байгаа юм. 64,000 тэтгэвэр авагч дунджаар 6.9 жилийг ажилласнаар нөхөн тооцуулсан гэсэн дүн гарсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • irgen

      (66.181.160.107) 2019-02-01 15:49
      • 0
      • 0

      hutsdag nowshnuud yuma 300 hurehgui mongoor oorsdo sar amidraad uzeesei nwsh yadaj 500 blgoson bol

      Хариулах