Хумс, хөлийн улны мөөгөнцрийг арилгах хоёрхон орцтой жор

Twitter Print
2019 оны 10-р сар 18-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Энэхүү хумсны мөөгөнцөр эмчлэх гайхалтай арга нь 100 хувь үр дүнгээ өгдөг ажээ.

Танд ердөө хоёрхон энгийн, хямд төсөр бүтээгдэхүүн л хэрэг болно. Үр дүн нь үнэтэй эмийн сангийн бэлдмэлүүд, тос, тосон түрхлэгээс ч илүү гээд бод доо. Яг одоо туршаад үзээрэй!

Хумсны болон хөлийн улны мөөгөнцөр голдуу чийгшил, бактери зэргээс болж үүсдэг ба өвчтэй, таагүй мэдрэмж төрүүлэх нь элбэг. Хумсны үзүүр дээр цагаан эсвэл шар толбо үүсэх нь хумс мөөгөнцрөөр халдварласны эхний шинж тэмдэг юм. Яваандаа эдгээр толбонуудын өнгө, хэлбэр нь өөрчлөгддөг ба хумснууд хөндүүр, өвчтэй болж, үзэмжгүй, муухай болдог. Хэрвээ таны хумсанд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол нэн даруй эмчлэх хэрэгтэй.

Учир нь мөөгөнцрийг эмчлэхгүй удаавал эмчлэхэд улам л хэцүү болдог. Аз болоход гэрийн нөхцөлд мөөгөнцрөөс хялбархан салах арга бий. Хүнсний сод, цагаан цуу (уксус) хоёр бол мөөгөнцрийн эсрэг үр дүнтэй эмчилгээний хэрэгсэл гэдгийг та мэдэх үү. Хүнсний сод, цагаан цууны холимог мөөгөнцөрт тустай. Учир нь хүнсний сод нь фунгицид (мөөгөнцрийг устгадаг химийн бодис) биш учир мөөгөнцрийг үгүй хийхгүй. Гэвч сод мөгөнцрийн өсөлт, тархалтыг зогсооно. Харин цагаан цуу мөөгөнцрийг үр дүнтэйгээр устгана. Энэ арга маш энгийн бас үр дүнтэй. Та зааврыг дагаарай!

Шаардлагатай орцууд:

4-5 хоолны халбага хүнсний сод

1 аяга алимны уксус эсвэл 6% юмуу 9%-ийн цагаан цуу

Ус хөлөө дэвтээх түмпэн

Цаасан алчуур

Хэрэглэх арга: Түмпэнд бүлээн ус хийгээд цагаан цуу, ус хоёроо нэмнэ. Хөлөө усандаа 15 минут орчим дүрсний дараа цаасан алчуураар арчина. Дараа нь усаа 4-5 хоолны халбага содтой усаар солино. Уг уусмалдаа хөлөө мөн адил 15 минут байлгасны дараа цаасан алчуураар арчина. Хурдан хугацаанд үр дүнд хүрэхийг хүсч байвал уг эмчилгээний аргыг өдөрт хэд хэдэн удаа хэрэгжүүлнэ. Эхлээд цагаан цуу мөөгөнцрийг устгах ба сод мөөгөнцрийг цаашид бий болохоос сэргийлнэ.

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.