Шагайн харваа ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүргэгдлээ

Twitter Print
2015 оны 02-р сар 26-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Монголын уламжлалт спорт шагайн харвааг “ЮНЕСКО”-гийн Соёлын биет бус өвд бүртгэжээ. “ЮНЕСКО”-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит хуралдаан Парис хотод болсон бөгөөд 50 орчим биет бус өвийг бүртгэхээр хэлэлцсэн байна. Үүний нэг нь шагайн харваа байсан юм. Харин маргааш “ЮНЕСКО”-д бүртгүүлсэн батламжийг гардуулах ажиллагаа морин цагт УДБЭТ-т болно.

Дэлхийн биет бус соёлыг ЮНЕСКО-д  хамгийн олноор нь БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсууд бүртгүүлжээ. Харин манай улс цаашид монгол гэр, морь, тэмээн болон сарлагийн поло, үхэр тэрэг, Монгол үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, аварга динозаврын яс, Хүннү гүрний булшны ховор олдворууд гэхчлэн олон соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зорьж байгаа юм. 

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.