Монголын хөлбөмбөгийн холбоонд 300 мянган ам.доллар олгохоор болжээ

Twitter Print
2015 оны 02-р сар 26-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ОХУ-д болно. Ирэх дэлхийн аваргад оролцох багуудын сонгон шалгаруулалт удахгүй эхлэх гэж байна. Азийн бүсийн эхний шатанд Монгол-Зүүн Тиморын баг учраа таарсан. Дээрх хоёр баг ирэх гуравдугаар сарын 12-нд Зүүн Тиморт, тав хоногийн дараа Монголд хариу тоглолтоо хийнэ. Гадаад оронд зочлон тоглоход санхүүгийн асуудал хамгийн хүндрэлтэй нь байдаг.

Харин Олон улсын хөлбөмбөгийн холбоо өөрийн гишүүн орнуудад энэ тал дээр нь дэмжлэг үзүүлдэг. ФИФА өнгөрсөн онд болсон дэлхийн аваргын тэмцээнээс олсон орлогоос 2018 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцож буй бүх багт 300 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Үүний дагуу Монголын хөлбөмбөгийн холбоонд 300 мянган ам.доллар өгөх аж.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.