2013 оны 12-р сар 10-нд 10:05 цагт

“Авъяаслаг Арабчууд” шоуны реппер охин олны анхаарлын төвд оржээ

Египетийн оршин суугч Майам Махмуд гэгч охин исламын хуулийг зөрчсөн хэмээн буруутгагчдаас өөрийгөө хамгаалахыг оролдож байна. Тэрээр “Авъяаслаг Арабчууд” шоун дээр анх удаа рэп дуу үглэснээр олны анхаарлын төвд оржээ.

Одоо түүний “Facebook” хуудсанд өдөрт 50 орчим шүтэн бишрэгч мэдээлэл үлдээж байгаагаас ихэнх нь дэмжиж байгаагаа илэрхийлсээр байгаа аж. Харин үлдсэн цөөн хэсэг нь 18 настай реппер охиныг исламын зарчмыг зөрчсөн хэмээн буруутгаад байгаа ажээ. Тэр хижабтай анхны рэпер биш ч гэлээ “Авъяаслаг Арабчууд” шоуны ачаар олны анхаарлыг илүүтэйгээр татах болжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.