
Олон улсын Чайниз Эйтбол бильярдын холбоо (ICEA), Монголын Чайниз Эйтбол бильярдын холбоо, Монжоё бильярд клуб хамтран зохион байгуулж буй JOY CHINESE POOL ASIAN TOUR MONGOLIA OPEN тэмцээн нь энэ сарын 16-20 өдрүүдэд Монжоё бильярд клубд болох юм.
Нийт 80 гаруй тамирчид ур чадвараараа өрсөлдөнө. ОУ-ын "Chinese" бильярдын холбооноос Charles Zhang ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Энэхүү тэмцээн Монголд зохиогдох гол онцлог нь 2020онд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Жой мастерс Гранд финал зэрэг томоохон тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэнэ. Манай тамирчдын хувьд ОУ-ын тэмцээнд оролцох хүсэл их байдаг ч зардал мөнгөгүйгээс болоод оролцох боломж тийм их олддоггүй.
Тиймээс эх орондоо болж буй энэхүү тэмцээнд оролцох нь маш том боломж юм. Түрүүлсэн тамирчин World Chinese Pool Masters тэмцээний Гранд финалын тогтолтод шууд оролцох эрх авна. Тэмцээний шилдэг тамирчид Гранд финалд оролцох эрх авна. Эхний 8-д орсон тамирчид дараагийн Азийн тур тэмцээнд үнэгүй оролцох юм.
Монгол улсаа өнгөлөн оролцож байгаа тамирчдаас снүүкер бильярдын улсын аварга Т.Лхагвасүрэн, Д.Өлзийтогтох, Б.Дамдинжамц, Б.Нарантуяа, пүүл бильярдын улсын аварга Т.Амаржаргал, А.Дэлгэрхүү, Д.Цэрэнбат, Э.Тэмүүжин нар оролцож байна.
У.Уранбилэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.