Нүд эрэгтэйлэг, чих эмэгтэйлэг шинжтэй

Twitter Print
2020 оны 06-р сар 21-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Сонсох нь Бурханы сүмд нэвтрэх үндсэн нууцын нэг. Сонсох нь хүлээцтэй, нээлттэй байхын нэр. Өөрийгөө бүрэн мартахын утга. Тэгж байж л чи сонсож чадна. Бусдыг анхааралтай сонсох үедээ чи өөрийгөө мартдаг. Өөрийгөө мартаж чадахгүй бол сонсож чадахгүй. Өөрийн би - д баригдсан цагт сонсож буй дүр эсгэхээс биш, сонсохгүй.

Сонсох үедээ чи зөвхөн нээлттэй үүд, хүлээн авах сав болно. Бурханд халдан довтлох, түрэмгийлэх замаар хүрэхгүй. Бурханд хүрэхийн тулд... эсвэл Бурхан чамд хүрэх гэж хэлсэн нь дээр. Гагцхүү эмэгтэйлэг буюу билиг эрчим - ин болсон үед л үүд нээгдэнэ. Чи зүгээр л хүлээх учиртай.

Сонсох бол хүлцэнгүй байх урлаг. Будда, Махавир сонсохуйг маш их онцолдог байсан. Кришнамурти ч сонсохуйг онцолсоор байна. Сонсох буюу чих бол бэлгэ тэмдэг юм. Анзаарч байсан уу? Чих бол нэвт хонгил. Нүд эрэгтэйлэг бол чих эмэгтэйлэг шинжтэй.

Нүд аргын тал ян - д хамаарах бол чих билгийн тал ин - д хамаарна. Бусдыг харах үедээ чи халдаж довтолдог бол сонсох үедээ хүлцэж, хүлээн авдаг. Хэн нэгэн рүү удаан харах нь боловсон бус, бүдүүлэг үйл болдгийн учир тэр. Үүнд тодохрой хугацаа хязгаар бий. Сэтгэлзүйчид гурван секунд гэж хэлдэг. Түүнээс хэтэрвэл чи нүдээрээ бусад руу халдан довтолсон хэрэг болно. Тэгвэл сонсоход хязгаар байхгүй. Учир нь, чих бусад руу халдаж довтолдоггүй. Нүдэнд амралт хэрэгтэй учир шөнө аньдаг. Харин чих амрах шаардлагагүй. Хорин дөрвөн цаг нээлттэй явдаг. Түрэмгийлэх, довтлох нь энерги шаарддаг болохоор нүд үргэлж амсхийх хэрэгтэй. Тиймдээ байнга анивчдаг юм. Чих бол дандаа сул тавиун байдаг. Олон шашны мөргөл залбиралд аялгуу ашигладаг нь учиртай. Аялгуу хөгжим та нарын сонорыг илүү мэдрэг, уян болгоно. Харахаа багасгаж, сонсохоо нэмэх нь зөв шүү.

Ошо: Агнистын гэгээ

Орчуулсан: П.Бадрал

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (77.111.247.93) 2019-10-04 13:51
      • 0
      • 0

      зөв ямарч хэрэггүй байгууллага бөөн шантааж хууль бусаар мөнгөждөг бүгд шүү

      Хариулах