2015 оны 02-р сар 25-нд 14:23 цагт

Хоёр долоо хоногт нэг хүүхэд тавилганд дарагдаж нас бардаг

Бидний хайртай үрс юм бүхнийг шохоорхож, хүрч үзэх гэж тэмүүлцгээж, хийж үзэх гэж чармайдаг.

Миний хоёр хүүг бага байхад манайд оросын триляж гэж нэрлэгддэг, доороо 3 шургуулгатай, 3 хаалгатай маш том толь байдаг байв. Тэр үедээ ховор, тэр болгон айлд байдаггүй, сайхан л эд байсан. 

Амралтын өдөр байсан даа. Нэг өглөө том өрөөнд юм нэрхийн нурж, хүүхэд хашгирах чимээнээр гүйж орвол нөгөө том триляж нурж унаад хоёр хүү минь дарагдчихаж. Би ч орилоод суучихлаа. Аав нь очиж өргөтөл нил шилний үртсэнд булагдсан хоёр хүү маань ухасхийгээд гараад ирлээ. Би ч тэвэрч аваад уйлж гарлаа. Толгой тархийг нь шалгалаа. Бурханы авралаар хүүхдүүд маань амьд мэнд, бүрэн бүтэн гарчээ. 

Тэгэхнээ хоёр хүү маань эхлээд шургуулгануудыг нээж, дотор юмсыг нь гаргаж үзжээ. Сонирхол нь буурахаар онгойлгосон шургуулган дээрээ хоёулаа суужээ. Золоор толиноос шүүгээний урд булан хүртэлх тэр хэдхэн сантиметр зайнд нь үлдэж эсэн мэнд гарсан байсан.

Тэрнээс хойш иймэрхүү шургуулгатай, дээр нь хүнд юм тавьдаг шүүгээнээс сүнсээ зайлтал айх болсон.

Харин нөгөөх толийг гаргаж хаях болтол аав маань толь хийлгээд гэртээ тавьчихсан. Би орох болгондоо л энэ толийг гаргаад хаях юмсан гэхээр аав минь инээгээд нугаснаас нь паартай холбоод уячихсан уяагаа зааж суудагсан. 

Эцэг эх та бүхэнд хайртай нялх үрсээ хамгаалах үүднээс сэрэмжлүүлэг болгож энэхүү бичлэг болон өөрт тохиолдсон түүхийг өгүүллээ.

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (36.226.231.129) 2015-02-26 06:29
      • 0
      • 4

      Nadad bas iim ym tohioldoj bsan. Dotor haranhuilaad vheh shadgiin bn lee. Jaahan hvvhedtei bol iim tavilgaas ali boloh zailhii. Vgvi bol sain behelj unahaargvi bolgoh heregtei

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.190) 2015-02-25 16:57
      • 0
      • 6

      Vзэхэд аймшигтай ч vнэхээр л бас хэрэгтэй, бидний заавал мэдэж байх естой зvйл юм байна.

      Хариулах