АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэлнэ

Twitter Print
2015 оны 02-р сар 25-нд 08:06 цагт
Мэдээний зураг,

АНУ, Өмнөд Солонгосын жил бүр хамтран явуулдаг цэргийн сургуулилтыг БНАСАУ эрс эсэргүүцэж байгаа хэдий ч хоёр улс сургуулилтаа ирэх долоо хоногт эхлүүлнэ гэж Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн нэгдсэн командлал мэдэгдэв.

2015 оны “Гол шийдэл” цэргийн сургуулилт гуравдугаар сарын 2-13-ны хооронд болох бөгөөд түүнд Өмнөд Солонгосын 10 000, АНУ-ын зэвсэгт хүчний 8 600, түүний дотор хилийн чанад дахь АНУ-ын 6750 цэрэг оролцох аж.

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан хүчний батлан хамгаалах бэлэн байдлыг хангах зорилгоор хамгаалалтын шинжтэй хээрийн сургуулилт хийнэ гэж тус хоёр орон мэдэгдсэн боловч үүнийг өөрийнх нь нутагт дэвсгэрт цөмрөн орох зорилго бүхий сургуулилт хэмээн БНАСАУ болгоомжлон шүүмжилж байгаа юм.

Өмнөд Солонгос, АНУ хоёр 2015 онд хийх цэргийн хамтарсан сургуулилтаа цуцалбал цөмийн туршилт хийхгүй хэмээн Умард Солонгос мэдэгдсэн боловч дээрх хоёр орон уг болзлыг хүлээн аваагүй билээ.

Эх сурвалж: xinhua

Р. Боролдой

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.