Монголын бөх Тэрүнофүжи сэкивакэ цолтой барилдана

Twitter Print
2015 оны 02-р сар 24-нд 16:54 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн 2015 оны гуравдугаар сарын тэмцээн удахгүй эхэлнэ. Харү башёг Монголын гурван аварга, Японы гурван озэки тэргүүлэн барилдах бол манай Тэрүнофүжи сэкивакэ цол хүртлээ. Мөн Тамаваши анх удаа комүсүби цолтой барилдана. Өнгөрсөн сард сэкивакэ цолтой барилдсан Ичиножёо, Аойяма нар цол алдсан учир Окиноуми нэгнхийх нь оронд очсон. Монголын бусад бөхчүүдээс Ичиножёо маэгаширагийн нэгд, Токитэнкү м-8, Кёкүшюүхо м-10, Кёкүтэнхо м-11, Араваши м-14-д бичигдсэн аж.

Олон зуун жилийн түүхтэй Японы үндэсний бөхийн дээд оргилд хүрсэн 69 дэх ёкозүна Хакухо дээд зиндаанд 63 дахь башёдоо барилдана. Тэрээр өөрийн хүндэлж явдаг Тайхо аваргын рекордыг эвдсэн болохоор зодог тайлах тухай бодож эхэлсэн гэж сэтгүүлч нарт ярьсан. Мөн багагүй дарамт, эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч үргэлжлүүлэн барилдахаар болсон.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.