Б.Баатархүү: Цагдаагийн албан хаагчид зөвхөн үүргээ биелүүлсэн

Twitter Print
2015 оны 02-р сар 24-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө 13 хоног өлсгөлөн зарласан “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын долоон гишүүнийг өнгөрсөн шөнө албадан эмчилгээнд хамруулжээ. Тэд Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журам, Гацууртын ордыг ашиглах асуудлаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн өлсгөлөнгөө хуурай өлсгөлөнд шилжүүлэн үргэлжлүүлж байсан билээ.

Улмаар өлсгөлөн зарлагсдыг эмнэлэгт саадгүй хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг цагдаагийн байгууллагаас хүссэн байна. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хамгаалалтын газрынхан дээрх иргэдийн аюулгүй байдлыг хангаж, эмнэлэгт хүргэж өгчээ.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүтэй ярилцлаа.

-Өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг ямар шалтгаанаар эмнэлэгт хүргэсэн бэ?

-Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний урд өлсгөлөн зарлаж буй "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүн долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд эрсдэл учирч магадгүй байсан нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул ЧД-ийн Засаг даргын 2015 оны 02-р сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамжаар тус иргэдийг албан эмчилгээнд хамруулсан.

-Хичнээн цагдаагийн албан хаагч оролцсон бэ?

-2015 оны хоёрдугаар сарын 23-нд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд Нийгмийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулж, хамгаалалтанд ажилласан. Мөн ЧД-ийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид очсон.

-Үлдсэн нэг иргэн нь эмнэлэгт очсон уу?

-Анх “Босоо хөх Монгол” ТББ-ын найман хүн өлсгөлөн зарласан. Нэг иргэн эрүүл мэндийн шалтгаанаар өлсгөлөнгөө зогсоосон. Харин биднийг очиход нэг нь байхгүй зургаан иргэн байсан. Тус зургаан иргэнд эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт албадан эмчилгээ хийлгэх дүгнэлтийг танилцуулахад ухамсартайгаар хүлээж авч өөрсдөө эмнэлэгт очсон. Өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг эмнэлэгт шилжүүлэх ажиллагаанд ямар нэгэн зөрчил, хоорондоо үл ойлголцох асуудал гараагүй. Байхгүй байсан нэг хүн нь өөрөө эмнэлэгт яваад очсон.

-Олон нийтийн зүгээс хүч хэрэглэн тараалаа гэсэн мэдээлэл ирсэн?

-Олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг хүч хэрэглэн тараасан зүйл байхгүй. Өлсгөлөн зарласан иргэдэд албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг уншиж танилцуулахад өөрсдөө сайн дураараа эмнэлгийн байгууллагад очсон.

-Энэ үйл ажиллагааг яагаад шөнийн цагаар зохион байгуулсан бэ?

-Цагдаагийн байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр ажилласан. Эмнэлгийн зүгээс тухайн иргэдийг хэвтүүлэх өрөө, эмчлэх шийдвэр гаргах зэрэг дээр хугацаа алдсан. Мөн Засгийн газрын ордны баруун талд буюу хотын төв хэсэгт байрлаж байсан учир ойр орчмын аж, ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, хотын төвөөр зорчиж буй иргэдийн хөдөлгөөнд саад учруулахаас урьдчилан сэргийлж ажилласан. Гол нь цагдаагийн байгууллага  үйл ажиллагаа явуулахдаа олон нийтийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих үүрэгтэй.

-Зөвхөн өлсгөлөн зарласан иргэдийг эмнэлэгт хүргээд, гэрийг нь үлдээж болоогүй юу?

-Гэрийг нь цагдаагийн байгууллагын зүгээс хурааж аваагүй. Иргэд маань өөрсдөө гэрээ хурааж явсан. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс урд өдөр нь эмчилгээнд сайн дураараа хамрагд гэсэн мэдэгдлийг танилцуулсан.

-Эмнэлгийн дүгнэлтийг танилцуулж болох уу?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу болон өдөр тутамд нь эмчилж байсан эмч нар энэ хүмүүс зайлшгүй эмнэлгийн тусламж авахгүй бол эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн гэсэн дүгнэлт гаргасан байсан.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Монгол

      (27.123.215.222) 2015-02-24 13:02
      • 0
      • 0

      Энэ Цагдаа нар байнга л цагдаагийн албан хаагчид зөвхөн үүргээ биелүүлсэн гэж хуцахийн, жирийн нэгэн иргэн хүнийг алчихаад бас л бид үүргээ биелүүлсэн гэнэ дээ, цаад албан тушаалтанууд нь хүн алаад ир гэвэл бас л цагдаагийн албан хаагчид зөвхөн үүргээ биелүүлсэн гэх байх даа, ийм хүний мөсгүй, жудаггүй, эр хүний шинэжгүй, эх орны сэтгэлгүй робот шиг өмхий цагдаа нараар Монгол улс дүүрлээ, бил хэнээрээ хамгаалуулж хэнээрээ удирдуулан, эх орноо өмгөөлөх вэ?

      Хариулах

    • Зочин

      (203.91.119.91) 2015-02-24 12:48
      • 0
      • 0

      Tatvar tuluhuu bolimoor yum tegvel ta nar tsalingui ajil hiih uu hunii tulsun tatvaraar amidarch bj ergeed esreg ajillana

      Хариулах

    • EH ORON

      (112.72.13.128) 2015-02-24 12:37
      • 0
      • 0

      uhsen muu baasnuud ard tumnii tatvariin munguur tsalinjij bga shde mongol ulsiin tuluu gj tangarag urguchuud 76novsh nariin tuluu urguugui lalriin tsagdaa nar hezee mongoliin ard tumniig hamgaalj bsiin 1muu hujaa mongol 2n mongoliig yaj baridag bilee ene uls oron chn ugui bolson ued ta nar tsagdaagaa hiigeed yawhiig chn harnaa muusain orontsognuud

      Хариулах

    • Иргэн

      (112.72.9.22) 2015-02-24 12:35
      • 0
      • 0

      Угаасаа хүчээр явуулахгүй бол, өөрсдөө хэзээ ч явахгүй шдээ

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.199) 2015-02-24 12:17
      • 0
      • 0

      Сайн дураараа өлсгөлөнгөө зогсоосон юм бол ийм олон бамбай барьсан цагдаа очих уу, тэгээд бас шөнийн цагаар гэж байгаа.

      Хариулах