“Чонон сүлд” Монголд нээлтээ хийнэ

Twitter Print
2015 оны 02-р сар 24-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

МУСТА жүжигчин Р.Анхнямын тоглосон БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Тус киноны гол дүрд жүжигчин Ч.Анхням тоглосон ба тэрээр киноныхоо монголд гаргах эрхийг худалдаж авсан тухайгаа мэдээлсэн юм. Тодруулбал, “Чонон сүлд” уран сайхны кино албан ёсны эрхтэйгээр энэ баасан гарагт нээлтээ хийх аж. 

Үүнтэй зэрэгцэн “Чонон сүлд” кино Оскарын наадамд нэр дэвшихээр болсон тухай тус киноны найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Уг кино Өвөрмонгол орчуулгатайгаар энэ сарын 27-ноос эхлэн кино театруудаар гарч, монгол үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.