“Frozen” хүүхэлдэйн кино “Box office”-ийг тэргүүллээ

Twitter Print
2013 оны 12-р сар 09-нд 18:08 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногийн Box office-г танилцуулъя.

  1. Frozen
  2. The Hunger Games: Catching Fire
  3. Out of the Furnace
  4. Thor: The Dark World
  5. Delivery Man
  6. Homefront
  7. The Book Thief
  8. The Best Man Holiday
  9. Philomena
  10. Dallas Buyers Club

Frozen

Уолт Дисней Энимэшн студийн шинэ уран бүтээл болох “Frozen”. Арэндэллийн Нордик хаант улсын эгч, дүү Анна болон Элса гүнжийн адал явдлыг өгүүлэх уг кино нь цаг үеэ олсон, гайхалтай анимэшн, ухаалаг зохиол, хөгжилтэй, адал явдлаар дүүрэн бөгөөд киноны дуу нь ч үзэгчдэд таалагдсан Диснейн нэгэн үнэ цэнэтэй бүтээл болжээ. Уг киног “Цасан хатан” үлгэрээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд жүжигчин Kristen Bell, Josh Gad болон Jonathan Groff зэрэг жүжигчид дуу оруулсан байна. “Frozen” хүүхэлдэйн кино “Walt Disney Animated Classics” цувралын 53 дахь бүтээл болон мэндэлж байгаа юм.

Элсагийн онцгой хүч Арэндэллийг мөнхийн хүйтэнд автуулж орхино. Элса гүнж уул руу оргон зугтаж амьдрах ба Анна эгчийгээ хайж олохоор арслан заан, Кристофф болон Свен цаа буга, Олаф нэртэй цасан хүний хамтаар аялалд гарна. Дэггүй хөөрхөн цасан хүний бүтэлгүйтэл. Цасан дунд цухуйсан сайхан цэцгийн сэтгэл татам үнэрийг үнэрлэснээр түүний бүтэлгүй ба өрөвдмөөр аялал эхэлнэ. Анна гүнж замдаа сайхан залуу, мөсөн залуу гээд олон хамтрагчтай танилцаж, “Frozen буюу Хөлдүү” кинонд аялал үргэлжилнэ. Ийнхүү Арэндэллийг хэн аврах бол? Цасан хүн үү? Сайхан залуу юу? Мөсөн залуу юу? эсвэл эрэгтэй хүн биш ч байж мэднэ.

“Frozen” кино

Шүүмжлэгчдэд таалагдсан - 84%

Үзэгчдэд таалагдсан - 92% гэсэн үнэлгээг аваад байна.

Д. Энхнаран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.