“Аянганууд” ниргэж эхэллээ

Twitter Print
2015 оны 02-р сар 23-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр есөн тоглолт боллоо. Эдгээрээс “Клевлэнд Кавалейрс”-“Нью Йорк Никс” 101:83, “Атланта Хаукс”-“Милуоки Бакс” 97:86, “Детройт Пистонс”-“Вашингтон Визардс” 106:89, “Индиана Пэйзерс”-“Голден Стэйт Уорерз” 104:98, “Орлэндо Мэжик”-“Филадельфи 76” 103:98, “Оклахома Сити Тандер”-“Денвер Нагеттс” 119:94, “Даллас Маверикс”-“Шарлотте Хорнетс” 92:81, “Мемфис Гризлес”-“Портлэнд Блэзерс” 98:92, “Лос Анжелес Лэйкерс”-“Бостон Селтикс” 118:111-ээр хожсон юм.

Энэ өдрийн онцлох тоглогч нь “ОКС”-гийн Р.Уэстбрук байлаа. Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Р.Уэстбурк “Денвер”-ын эсрэг 21 оноо, 17 оновчтой дамжуулалт, 8 удаа самбараас бөмбөг авсан бол Э.Кантер 20 оноо, 12 самбар, С.Ибака 20 оноо, 8 самбар, Д.Уэйтерс 17 оноо, М.МакГэри 10 оноогоор багтаа тус болсон. Харин Денверын шижир алтнуудаас Т.Лаусон 17 оноо, Д.Галинари 16 оноо, Ж.Нуркич 10 оноо, 7 удаа самбараас бөмбөг авсан ч баг нь ялагдал хүлээсэн байна.

Өрнөд бүсийн плей-оффын эрхийн төлөө гурван хүчтэй өрсөлдөж байгаа аж. Одоогийн байдлаар “Оклахома Сити” 30 хожил, 25 хожигдолтой наймдугаар байрыг эзэлж, “Финикс Санс” 29 хожил, 27 хожигдол, “Нью Орленс Хорнетс” 28 хожил, 27 хожигдолтой ес, аравдугаар байранд явж байна. Харин “ОКС” сүүлийн таван тоглолтнд дараалан ялалт байгуулж, плей-оффт шалгарах боломжоо хадгалан үлдлээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.