Германы татами дээрээс мөнгөн медаль бөөндлөө

Twitter Print
2015 оны 02-р сар 23-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Германы Дюссельдорф хотод энэ сарын 20-ноос 22-ны хооронд ОУЖБХ-ны Олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээний эхний гран-при боллоо. Энэ удаа 75 орны эрэгтэй 323, эмэгтэй 219, нийт 542 бөх оролцсон байна. Харин манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдйн 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар мөнгөн медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн 60, 73, 81, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 52, 70, -78, +78 кг-д медаль хүртэж чадсангүй.

Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр -100 кг-д барилдаж эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Азербайжаны Э.Гасмовыг, гуравт Германы Д.Ферйферыг, дөрөвт Казахстаны М.Раковыг ялсан. Улмаар хагас шигшээд Египетын Р.Дарвиштэй барилдсан ч ялагджээ. Мөн хүрэл медалийн төлөө Олимпийн хошой хүрэл медаль Г.Хэнктэй хүчийг үзсэн ч медаль хүртэж чадсангүй.

Медаль хүртсэн орнууд

Эрэгтэйчүүд

60 кг-д Япон, БНСУ, Бразил, Казахстан

66 кг-д Япон, Монгол, БНСУ, Гүрж

73 кг-д Япон, Гүрж, БНСУ, Израйл

81 кг-д Бельги, Гүрж, Герман, Франц

90 кг-д Гүрж, ОХУ, Гүрж, Япон

-100 кг-д Япон, Египет, Голланд, Франц

+100 кг-д Япон, Япон, Герман, Израйл

 

Эмэгтэйчүүд

48 кг-д Бельги, Монгол, БНСУ, Япон

52 кг-д БНХАУ, Япон, Герман, Румын

57 кг-д Бразил, Монгол, Унгар, Франц

63 кг-д Их Британи, Монгол, Герман, Япон

70 кг-д Япон, Герман, Канад, Голланд

-78 кг-д АНУ, Словени, Япон, Унгар

+78 кг-д  Япон, Тунис, Герман, Герман

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.213.98) 2015-02-23 17:10
      • 0
      • 0

      text endee heden mydal awsaniig ni bichicheech deee tooloh gej towogtoi ym

      Хариулах