“Ливерпуль” лигийн өрсөлдөөнийг сонирхолтой болголоо

Twitter Print
2015 оны 02-р сар 23-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 26-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Манчестер Сити”-“Ньюкасл” 5:0, “Суонси Сити”-“Манчестер Юнайтед” 2:1, “Халл Сити”-“КПР” 2:1, “Арсенал”-“Кристал Палас” 2:1, “Сток Сити”-“Астон Вилла” 2:1, “Ливерпуль”-“Саутхэмптон” 2:0-ээр хожсон бол “Эвертон”-“Листер Сити” 2:2, “Тоттенхэм Хотспур”-“Вест Хэм Юнайтед” 2:2, “Челси”-“Барнли” 1:1, “Сандерлэнд”-“Вест Бромвич Альбион” 0:0-ээр тэнцсэн юм.

Хүснэгтийн эхний хоёр байрт явж байгаа “Чесли”, “Ман.Сити” ээлжит оноогоо авсан бол таван баг нэг онооны зөрүүтэй болж ирлээ. Улирлын эхэнд шилгүүдийг хожоод байсан “Саутхэмптон” сүүлийн таван тоглолтоос долоон оноо авч, хоёр байр ухарсан. Харин “Арсенал” таван тоглолтоос дөрөвт нь хожиж, эхний гуравт орж ирлээ. Одоо “Арсенал” 48, “Ман.Юнайтед” 47, “Саутхэмптон” 46, “Ливерпуль” 45, “Тоттенхэм Хотспур” 44 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Премьер лигийн 2014-2015 оны улирлын хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.