К.Брайант ганцаардсан гэж үү

Twitter Print
2015 оны 02-р сар 22-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн шилдэг тоглогч К.Брайант энэ оны “Бүх оддын тоглолт”-ыг өнжсөн. Тэрээр гэмтлийнхээ талаар болон сүүлийн хэдэн өдөр болж буй үйл явдлын талаар сэтгүүлч нарт ярихдаа “Надад санал өгсөн бүх хүмүүст баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Гэхдээ би гэмтэлтэй байсан учир оролцож чадаагүй. Бас манай багийн тааруу амжилтын талаар бүгд л ярьж байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх. Би ч гэсэн багтаа тоглох болно. Мөн надтай үзэл бодол нэгтэй хүмүүс бий. Би “Лос Анжелес”-т тоглож байгаадаа баяртай байдаг. Энэ багт надтай адилхан хүмүүс олон байгаа. Надад олон найз нөхөд байгаа. Гэсэн хэдий ч би “ойр дотны” найз болж хэзээ ч чадахгүй. Миний хувьд дотно анд байхаас биш ойр дотны нөхөр болж чаддаггүй. Ойр дотны нөхөр гэдэг бол өдөр бүр чам руу ярьж, төрсөн өдрийг чинь санадаг нэгэн байх учиртай. Харин миний хувьд ажилдаа түүртээд хэрэгтэй, хэрэггүй юм бодож суух зав байдаггүй. Найз нөхөд маань ч үүнийг ойлгодог” гэсэн юм.

Ирээдүйн алдрын танхимын гишүүн К.Брайант 1996 оны драфтын эхний бүсийн 13 дахь сонголтоор “Шарлотте Хорнетс” багт ирж байлаа. Гэхдээ тэр зундаа солилцоо наймаанд хамрагдаж, “Лос Анжелес Лэйкерс”-т ирсэн. “Шарлотте Хорнетс”-ын үнэлээгүй тоглогч нь хожим NBA-ийн түүхэнд хамгийн шилдэг тоглогч болон мөнхөрч үлдэх ёстой байж. Кобе 2000, 2001, 2002, 2009, 2010 оны аварга, 2009, 2010 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, 17 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, дөрвөн удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, бүх NBA-ийн нэгдүгээр багт 11 удаа нэрлэгдсэн зэрэг амжилтуудыг нь дурдахад л хангалттай билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.