“Барселона” талбай дээрээ хожигдлоо

Twitter Print
2015 оны 02-р сар 22-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Испанийн “Ла лиг”-ийн 24-р тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Урд шөнө дөрвөн тоглолт болоход “Атлетико Мадрид”-“Алмейра” 3:0, “Малага”-“Барселона” 1:0, “Сельта Виго”-“Депортиво ла Коруна” 2:0, “Валенсиа”-“Кордоба” 2:1-ээр тус тус хожлоо. Каталоны “Барселона” лигийг тэргүүлэгч “Реал Мадрид”-аас ганцхан оноогоор хоцорч байсан. Гэтэл урд шөнө даруухан өрсөлдөгч “Малага”-д талбай дээрээ хожигдож, гурван оноо алдсан юм. Харин өнөө шөнө “Реал Мадрид”-“Эльч”-ийг талбай дээр нь хожиж чадвал 60 дахь оноогоо авч, тэргүүллээ баталгаажуулах боломжтой боллоо. Мөн “Реал Сосьедад”-“Севилья”, “Атлетик Бальбао”-“Рио Валлекано”, “Вильяреал”-“Эйбар” багууд өнөө шөнө тоглох оноолт гарчээ.

Одоогийн байдлаар “Реал Мадрид” 57, “Барселона” 56, “Атлетико Мадрид” 53, “Валенсиа” 50, “Севилья” 45 оноотой “Ла лиг”-ийн 2014-2015 оны улирлыг тэргүүлж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.