К.Дюрант шинэ компанитай байгуулах гэрээгээ хойшлууллаа

2015 оны 02-р сар 22-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн шилдэг тоглогч К.Дюрантад спорт хувцас үйлдвэрлэгч “Under Armour” компанийн хамтран ажиллах саналыг өнгөрсөн намар хүргүүлсэн. Нэгдсэн улсад “Nike”-ийн гол өрсөлдөгч энэхүү компани олон шилдэг тамирчидтай хамтран ажилладаг юм. Тэд К.Дюрантад 10 жилийн 265-285 сая ам.долларын гэрээ санал болгосон. Мөн төрсөн хотод нь ээжийнх нь нэртэй олон нийтийн төв барьж өгөхөө амласан аж.

Хэрэв энэхүү гэрээ байгуулагдвал К.Дюрант жилийн 28 сая ам.доллар авах юм. “Under Armour” спорт хувцасны компани NBA-ийн шилдэг тоглогчтой гэрээ үзэглэж чадвал ирэх нэг жилийн дотор гурван тэрбум ам.долларын ашигтай ажиллана хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Учир нь хойд америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн сүүлийн хоёр улирлын онооны аварга К.Дюратын өмсгөл хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа. Мөн Олимп, дэлхийн аварга тоглогчийг өөрийн нэрийн бүтээгдэхүүний реклам болгонд оролцуулах боломж нээлттэй болох аж. Харин К.Дюрант энэ саналыг нь одоо хүртэл аваагүй байна. Тэрээр ирэх улирлаас хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ. 2010 онд Турк улсад болсон сагсан бөмбөгийн дэлхийн аваргын үнэ цэнэтэй тоглогч К.Дюрант 2007 оны драфтын эхний бүсийн хоёр дахь сонголтоор “ОКС”-д ирсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл аянгануудын төлөө тоглохдоо зургаан удаагийн “Бүх оддын тоглолт”-ын гишүүн, 2012 онд үнэ цэнэтэй тоглогч, 2014 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.