Оросын эрдэмтэд хөгшрөлтөөс сэргийлэх арга олжээ

2016 оны 01-р сар 08-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Оросын эрдэмтэд хүний хөгшрөлтийг удаашруулах нэгэн арга зам олжээ. Зөвхөн Вьетнам улсад байдаг Бирманы гэгддэг онцгой төрлийн загалмайт могойны булчирхайнаас олж илрүүлсэн бодис хүний нүүрний булчинг сулруулж, үрчлээ үүсэх явцыг удаашруулах чадвартай байдаг аж.

Эрдэмтэд шинэ гаргасан ийлдэсийнхээ үр дүнг шалгахын тулд Африкийн мэлхийнүүдийг ашигласан бөгөөд мэлхийний боловсорч гүйцээгүй хөлийн булчингийн мэдрэлийн эсүүдэд ийлдэсийг шахаж, хорны үйлчлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг судалсан байна.

Судалгаагаар пептид бодис амьд биетийн булчин шөрмөсийг гайхамшигтай сулруулдагыг тогтоосны дараа лабораторийн хулганууд дээр дахин сорил тавьж, туршилтаа баталгаажуулсан аж. Могойн хорны пептид бодис хүний нүүрний арьсны үрчлээний эсрэг маш сайн, эерэг үр нөлөө үзүүлэх чадвартай гэж эрдэмтэд дүгнэж байна. Хүний нүүрний булчингийн ажиллагаа үрчлээ үүсгэх гол хүчин зүйл болдог. Хэрэв булчингуудыг сулруулбал үрчлээ үүсэх цаг хугацааг хойшлуулж чадах юм.

Бодисыг бие организмд нэвтрүүлэх тохиромжтой арга замыг ч олж чадсан гэж Оросын ШУА-ийн Био органик химийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Игорь Кошеверов тэмдэглээд, "Тохирох найрлагатай бодисыг бид бэлдмэлд нэмж, нүүрний хөдөлгөөнөөс бий болдог үрчлээг багасгах идэвхтэй тосыг гаргаж авах болно" гэж мэдэгдсэн байна.

Энэ шинэ бэлдмэлийг сайн дурынхан хэдийнээ хэрэглэж эхэлсэн бөгөөд үр дүнг нь тодорхой судалсан нөхцөлд гоо сайхны салбарт өргөн хэрэглээд зогсохгүй өвчин намдаах сайн эм бүтээж болно гэж үзэж байна.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.