Б.Хопкинс 32 удаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө хожиж байлаа

Twitter Print
2015 оны 02-р сар 21-нд 20:16 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын нэг Б.Хопкинс 1965 оны нэгдүгээр сарын 15-нд Нэгдсэн улсын Филадельфи хотод төржээ. 1988 онд анхныхаа тулааныг хийж байсан тэрээр өнөөдрийг хүртэл 66 тоглолт хийсэн байна. Үүнээс 55-д ялалт байгуулахдаа 32-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан аж. Харин 7 удаа ялагдаж, 4 тоглолт нь цуцлагдаж байсан юм. Ингээд түүний шилдэг таван тулааны томыг хүргэж байна.

1. Бернард Хопкинс-Рой Жонс

2010 оны дөрөвдүгээр сарын 3-нд АНУ-ын Лас Вегас хотноо дэлхийн хоёр шилдэг тулаанч өрсөлдсөн байна. Тоглолтын турш хамгаалж тоглсон нь үзэгчдэд уйтгартай тоглолт болжээ. Гэхдээ Б.Хопкинс туршлагаа харуулж тоглолтын дундуур идэвхитэй тоглосноор шүүгчдийн саналаар ялалт байгуулав.

2. Бернард Хопкинс-Оскар де ла-Хойя

2004 оны есдүгээр сарын 18-нд АНУ-ын Лас Вегаст дунд жингийн үнэмлэхүй аваргын төлөө дээрх хоёр бокчсин тулалджээ. Хэдийгээр 40 настай байсан ч Хопкинс харих болоогүй гэдгээ харуулж тоглолтын есдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж “WBO” холбооны дэлхийн аварга болсон. Энэ түүний дөрөв дэх холбооны аваргын бүс юм. Мөн дөрвөх холбооны дэлхийн дэлхийн аварга болсон анхны боксчин болж түүхэнд үлдсэн аж.

3. Бернард Хопкинс-Антонио Тарвер

2006 оны зургаадугаар сарын 10-нд АНУ-ын Нью Жерси хотод хагас хүнд жингийн аваргын төлөө тоглохдоо Хопкинс өрсөлдөгчөөсөө хавьгүй илүү байжээ. Дөнгөж тавдугаар үед Тарверыг хүнд цохилтоор ялсан юм.

4. Бернард Хопкинс-Жан Паскаль

2011 оны тавдугаар сарын 21-нд Канад улсын Квебек хотод хоёр холбооны хагас хүнд жингийн аваргын төлөө тоглохдоо Хопкинс 46 нас дөрвөн сартай байлаа. Тэрээр өрсөлдөгчөө шүүгчдийн саналаар ялснаар “WBC”, “IBO” холбооны дэлхийн аварга цол хүртсэн хамгийн ахмад боксчин болсон. Өмнө нь супер хүнд жинд Жорж Форман 45 нас, есөн сартайдаа энэ цолыг хүртэж байв.

5. Бернард Хопкинс-Глен Жонсон

1997 оны долоодугаар сарын 20-нд АНУ-ын Индио хотод болсон уг тоглолтын өмнө хоёр боксчин ялагдал гэдгийг мэдрээгүй байлаа. Тоглолт ширүүн өрсөлдөөн дунд явагдаж эцсийн мөчид Хопкинс хүнд цохилтоор Жонсоныг ялсан түүхтэй. Ямайкийн алдарт боксчин Глен Жонсон 1969 оны нэгдүгээр сарын 2-нд төржээ. Мэргэжлийн бокст 74 тулаан хийж 54-т нь ялалт байгуулсан. Эдгээрээс 37-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагасан байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.