Эрхэмсэг бас нууцлаг байж чадвал ялалт үргэлж таных

2017 оны 07-р сар 17-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байх нь чухал. Бүсгүй та үргэлж эрхэмсэг, нууцлаг байж чадвал амьдрал тань сонирхолтой, зугаатай байх болно. Гоо сайхан таны ертөнцийг аварна.

Дэлхийн олон алдартай бүсгүйн зүрхэн тарниа болгож байсан 10 зарчим эрхэмсэг, нууцлаг нэгэн болоход тань тусална.

1. Өөрийгөө сайхан бүсгүй гэдэгт итгэлтэй бай. Энэ нь таны эрхэмсэг оршихуйг бүтээж өгнө.

2. Ямар ч тохиолдолд аятайхан харагдаж сур. Энэ нь багагүй цаг, авьяас шаардах урлаг. Таны дүр төрх хувь заяаны чинь босго болдог гэдгийг бүү мартаарай.

З.Жинхэнэ эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Энэ нь хувцасны шүүгээнээс чинь эхэлдэг. Ядаж сайн шуба, гутал, сайн чанарын хослол, гоёмсог туфль шүүгээнд чинь байх хэрэгтэй.

4. Хийж байгаа ажилдаа сонирхолтой бай. Аль болох өөрийгөө завгүй байлга. Ингэснээр та элдэв хов живээс ангид байх болно.

5. Мөнгөө зөв зарцуулж сур. Хэтэвч бол бүсгүй таны дотны анд.

6. Эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Таалагдсан эр хүнээ ч хүсэл тачаалтай нь орхиж явж сур. Тэгвэл “Үнсгэлжин”-гийн үлгэрт гардаг шиг “сүйх тэрэг чинь хулуу болох цаг” тун ойрхон байх болно.

7. Нулимс бол эмэгтэй хүний хүчтэй зэвсэг. Гэхдээ цаг үргэлж уйлаад байх юм бол ердөө л сул дорой нэгэн болж орхино. Тиймээс зөвхөн бүсгүй танд байх хүчирхэг зэвсгээ зөв цагт хэрэглэж бай.

8. Гоёмсог, сайхан хувцаслах нь хүмүүсийг татдаг. Харин чадварлаг тайчих нь түүнээс ч илүү үр дүнтэй.

9. Эрчүүдээс хүссэн зүйлээ авч сур. Эрчүүд өгч байгаа зүйлээ бус авч байгаа зүйлээ л үнэлдэг.

10. Хэзээд шинэлэг эрч хүчтэй байхын тулд өөртөө байнга шинэчлэл хийж бай. 

Эрхэмсэг байх нууцаас

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.