Л.Месси Испанийн дээд лигт 269 гоол оруулаад байна

Twitter Print
2015 оны 02-р сар 20-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Испанийн “Ла лиг”-ийн тэмцээнд дэлхийн хамгийн үнэтэй, шилдэг хөлбөмбөгчид тоглож байгаа. Португалын К.Роналду, Аргентины Л.Месси, Францын К.Бензема, Колумбын Х.Родригес, Уэльсийн Г.Бэйл, Испанийн Ф.Торрес зэрэг тамирчид энэ улиралд тоглож байна. Харин “Барселона”-гийн довтлогч Л.Месси сүүлийн таван улиралд тогтмол өндөр амжилт үзүүлж, Испанийн дээд лигийн бүх цаг үеийн мэргэн бууч нь болсон. Тэрээр 2004 оноос хойш 300 тоглолт хийхдээ 269 гоол оруулжээ. Мөн багийнхаа хамтаар бүх тэмцээнд түрүүлсэн. Л.Мессигийн мөнхийн өрсөлдөгч К.Роналду 2009 онд “Реал”-д ирсэн бөгөөд энэ хугацаанд 185 тоглолтонд 205 гоол оруулсан. Португал залуугийн дундаж гоол нь 1.11 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Л.Мессигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэх болсон амжилтын тухай “Барса”-гийн экс дасгалжуулагч П.Гуардиола хэлэхдээ “Би Мессиг Барселонад зодог тайлахыг нь харвал их баярлах болно. Үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байна. Мессид баяр хүргэх хэрэгтэй. Энэ амжилтанд итгэхэд  хэцүү. Хэн нэгэн хүн түүний рекордуудыг эвдэнэ гэвэл 600 жил хэрэгтэй болох байх” гэсэн юм.

Мэргэжлийн хөлбөмбөгчин болсноосоо хойш олон рекордыг шинэчлэн тогтоогоод буй Аргентин тоглогч Л.Месси ирэх долоо хоногт “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны эхний тоглолтоо Английн “Манчестер Сити”-гийн эсрэг хийнэ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Charlee

      (188.143.232.32) 2016-12-21 13:30
      • 0
      • 0

      Promocija novog singla Jasmina St3&aosav#82r0;Allrecipes is the #1 place for recipes, cooking tips, and how-to food videos—all rated and reviewed by millions of home cooks. Allrecipes makes it easy to find…

      Хариулах