“Реал Мадрид” есөн тоглолт дараалан ялалт байгуулаад байна

Twitter Print
2015 оны 02-р сар 18-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний энэ улирлын хасагдах шатны тоглолтууд эхэлсэн. Урд шөнө Английн “Челси”-Францын “ПСЖ” 1:1, Германы “Бавари Мюнхен”-Украйны “Шахтёр” 0:0-ээр тэнцсэн юм. Харин өнөө шөнө Испанийн “Реал Мадрид”-Германы “Шальке 04”, Португалын “Порту”-Швейцарийн “Базель” багууд тоглоно. Энэ тэмцээний түүхэнд хамгийн олон түрүүлсэн Эзэн хааны “Реал Мадрид” маш олон дээд амжилтыг эзэмшдэг. Сүүлийн хоёр улиралд л гэхэд хамгийн олон дараалан ялалт байгуулсан амжилтыг тогтоогоод байна.

“Реал” 2014 оны 4-р сараас 12-р сар хүртэл есөн тоглолт дараалан ялалт байгуулсан бөгөөд Германы “Боруссия Дортмунд”, “Бавари Мюнхен”, Испанийн “Атлетико Мадрид”, Английн “Ливерпуль”, “Германы “Шальке 04”, Болгарын “Лундогорец” зэрэг багуудыг хожсон юм. Мөн 1992-1993 оны улиралд “Аваргуудын лиг” шинэ системээр явагдах болсноос хойш багууд хэсэгт хуваагдан тоглох болсон. 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл “Реал Мадрид” хоёр удаа хэсгийг зургаан тоглолтонд бүгдэд нь ялалт байгуулсан цорын ганц баг болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.