200 тэрбумын хөрөнгөтэй Путин бол олигархи

Twitter Print
2015 оны 02-р сар 23-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Оросын ерөнхийлөгч Владимир Путин 200 тэрбум долларын хөрөнгөтэй эр гэнэ. Олон улсын хөрөнгө оруулалтын Hermitage Capital сангийн тэргүүн Уильям Браудер Америкийн CNN телевизэд ингэж мэдэгджээ.

Путин 2000 оноос хойш "сургууль, эмнэлэг, автозам зэрэг" олон салбар, улс орны бүтээн байгуулалтад оруулах байсан төсөв зардалаас танаж өөрийн хөрөнгийг бүрдүүлсэнийг Браудер тайлбарласан байна. Тэрээр “Оросын ерөнхийлөгч тэр бүх хөрөнгөө Швейцарийн банк, мөн найз нөхдийнхөө хамт удирдддаг "хеж-фондуудад хувьцаа хэлбэрээр байршуулдаг" гэж ярьсан байна.

Уильям Браудер өөрийн"Улаан тэмдэглэл: их мөнгөний бодит түүх, аллага, шударга үнэний төлөө тэмцэл" (Red Notice: A True Story of High Finance, Murder, and One Man's Fight for Justice) дурсамж номын нээлтийн өмнө CNN телевизэд ийн ярилцлага өгсөн аж. Харин тус телевиз түүнийг Путины талыг баримталж байсан, цагтаа Оросод том хөрөнгө оруулагч байсан хүн гэж онцолсон байна.

Уильям Браудер ярилцлагадаа, 11 жилийн турш Оросод хөрөнгө оруулж ирсэн бөгөөд 1990-ээд оны сүүлээр Оросын хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авч байхдаа "олигархууд болон засгийн газрын түшмэдүүд эдгээр  компаниудын ашиг орлогыг хулгайлан авч байгааг мэдсэн" гэжээ. Тиймээс ч тэрээр олигархуудтай тэмцэхээр шийдэж, хувийн сангийнхаа шугамаар мөрдлөг явуулж эхэлсэн бөгөөд бүх мэдээллээ олон улсын хэвлэл мэдээлэлд өгч иржээ. Түүний тэмдэглэснээр, Путин төрийн тэргүүнээр анх сонгогдсоныхоо дараа хөрөнгө идэж байгаа Оросын компаниудыг илчлэхийн төлөө ажиллаж байсан бол сүүлд нь тэдэнтэй ашиг сонирхолоороо нэгдээд ирэхээр хувийн хөрөнгөд анхаарч эхэлсэн аж. "Тэр миний нэгэн адил тэдэнтэй тэмцэж байсан. Олигархууд түүнээс засгийн эрхийг нь хулгайлахын хамт биднээс мөнгө хулгайлж байсан" гэж Браудер ярьсан байна.

Путин "Оросын хамгийн баян олигарх"-ыг баривчилсанхаа дараа байр сууриа өөрчилж, "Хэрвээ та нар баривчлагдахыг хүсээгүй бол орлогоо надтай хуваалцах ёстой" илт мэдэгдэж эхэлжээ. Ийм замаар ерөнхийлөгч олигархуудын бизнес хамтрагч болсон гэж Браудер үзэж байгаа бөгөөд "Тухайн үед би түүний дайснуудын эсрэг хөдлөөгүй, харин түүний санхүүгийн ашиг сонирхлын эсрэг зогсож байсан" гэж ярьсан аж. Харин түүнийг удалгүй, 2005 оны арваннэгдүгээр сараас Оросын хилээр нэвтрэхийг хоригложээ.

Америкийн нэртэй санхүүч Уильям Браудерын энэ мэдэгдэлд Кремлээс одоохондоо хариу тайлбар хийгээгүй байна. Владимир Путин өөрөө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсаас олгодог цалин, зардалаа ер мэддэггүй, хувьдаа ямар хэмжээний хөрөнгөтэйгөө ч мэдэхгүй, "Тэд цалин авчираад өгөхөөр нь тоолж үзэж ч байгаагүй" хэмээн илэн далангүй мэдэгдэж байсан аж.

Владимир Путин 2013 онд 3,6 сая рублийн цалин хөлс авсан байна. Энэ нь 2012 онтой харьцуулахад хоёр сая рублиэр бага байсан бөгөөд төрөөс түүнд цалингүй амралт олгосны татвар авсан нь тэр аж. Харин түүний 2014 оны хөрөнгө орлогын тайлан ирэх дөрөвдүгээр сард гарах бөгөөд ерөнхийлөгчийн хувийн хөрөнгөд тооцогдож байгаа 1500 кв. метр газар, 77 кв. метр талбайтай орон сууц,18 кв. метр гараж, ГАЗ М-21, ГАЗ М-21-Р, "Нива" болон "Скиф" чиргүүл зэрэг нь уг тайланд тэмдэглэгдэж байгаа гэнэ.

Саяханы нэгэн үйл явдлыг сануулахад Hermitage Capital сангийн хуульч Сергей Магнитский тус сангаас 5,4 тэрбум рубль алдагдсаныг илрүүлсэн бол хууль сахиулах байгууллагаас түүнийг өөрөө энэ хөрөнгийг завшсан гэж үзсэн бөгөөд энэ шалтгаанаар баривчилж шоронд хорьсон. Гэтэл 37 настай байсан тэрээр 2009 онд шоронд нас барсан нь АНУ болоод дэлхий дахинд шуугиан тарьж байсан билээ. Энэ нь хууль сахиулах байгууллагынхан түүнийг зүрх судасны өвчтэйг мэдсээр байж эмнэлгийн тусламж зориуд үзүүлээгүй гэж үзэхэд хүргэсэн юм.

Үүний дараа 2013 оны долдугаар сард Москва хотын Тверскийн шүүх Магнитскийд эчнээ болон Hermitage Capital сангийн тэргүүн Уильям Браудерт 522 тэрбум рублийн татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр түүнд есөн жил хорих ял эчнээгээр өгсөн байна. Магнитский нас барсан учир түүнд оноосон ялаас чөлөөлсөн гэж шүүхийн шийдвэр гарсан хэдий ч гэм бурууг нь тогтоох баримтгүй учир уг хэргийг хаасан гэдэг.

Магнитскийн гэх хэргийн уг шүүх ажиллагаа Оросын болоод Зөвлөлтийн шүүх байгуулллагын түүхэнд анх удаа нас барсан хүний хэргийг шүүх ажиллагаа болж байсанаараа онцлогтой. Хууль ёсны дагуу бол энэ маягийн шүүх ажиллагааг нас барсан этгээдийн ар гарийнхэнээс хүсэлт гаргасан  нөхцөлд явуулах ёстой. Гэтэл Магнитскийн ар гэрийнхэн эрүүгийн мөрдөн шалгах энэ ажиллагааг үндэслэлгүй, хууль бус явдал гэж мэдэгдэж байсан боловч Оросын засгийн газраас Сергей Магнитскийн хэрэг явдал нийгмийн анхаарлын төвд байгаа учир гэж уг хууль бус ажиллагааг зөвтгөж байсан байдаг.

Энэ бүхний дараа өнгөрсөн оны аравдугаар сард Сергей Магнитскийн эх, хүүгийнхээ үхлийн шалтгааныг тогтоож, шүүх эмнэлгийн хараат бус мөрдлөг шинжилгээ явуулж өгөхийг дөрөв дэх удаагаа хүсэхэд Оросын Холбооны Мөрдөн байцаах Хорооноос татгалзсан хариу өгч байжээ.

Харин энэ бүх бусармаг явдлын цаад эзэд нь Владимир Путин тэргүүтэй Оросын олигархууд байгаа нь тодорхой учир Уильям Браудер телевизэд түүнийг илчилсэн ярилцлага өгөхөөс аргагүйд хүрсэн бололтой. Хуучин социалист хамтын нөхөрлөлийн орнуудын иргэд, аливаа хүмүүн эд хөрөнгөд шунан тачаадах гэдэг социализмын үеийн адил тэгш даржин амьдралын үр уршиг, цусанд нь шингэсэн үзэл бодол байж болох юм. Чухам энэ тал дээр Орос ах нар ч тэр, Монголчууд бидэн ч мөн адил үнэгүй юманд нугасгүй, идэж уух, шамшиж завшихдаа эргэлзэлгүй шулуун сэтгэлээр ханддаг мэт. Владимир Путин бол ердөө үүний тод жишээ  бус уу?

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Emch

      (88.178.29.196) 2016-08-21 18:48
      • 0
      • 0

      Orosuud unend oirtvol,uxel oir gej yardag xumuus...

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.68) 2015-05-03 15:06
      • 0
      • 0

      haraad bhad oros hogjoood l bh shig bhiin. ajlaa sain hiigeed idej uuhad ymar hamaa bn. yuu ch hiigeegyi bj idej uudag manaihan shig bj bolohgyi biz dee.

      Хариулах

    • ovgon

      (103.9.89.82) 2015-02-23 15:00
      • 0
      • 0

      vladolf putler bol oros orniig horloj baigaa jinhene imperialist hulgaich da.

      Хариулах

    • Зочин

      (83.100.199.226) 2015-02-18 22:00
      • 0
      • 0

      Ene ymar aimaar darbagar durak be. 1990 onoos Eagle geech bujignuuldag TV-ees ehleltei humuusiig bujignuuldag shar medeenuud bol Amerik baruunii heblel medeellin undes. Ih bujignuulj humuus bue bue uzen yadaj nohoinoos dord uzeh uzel delgeruulj baij l niigmee hudulgudug. terniihee hereer buh humuus n stresst abtaj hen ch hendee itgehgui hor muu sanaatai bolgodog amidraliin tulubshil bol zubhubn baruuniih. Manaih baruunaas hed dahin iluu nerbegdej baina. Nuguu mongol hunii uujim saihan setgel ali hediin baihgui bolson. Eagle TV-iig bair n gald shataj ustaasai. Busar humuus busar medeelel tugeech nar

      Хариулах

    • Нараа

      (112.72.13.84) 2015-02-18 13:55
      • 0
      • 2

      ХҮЧИРХЭГ ПУТИНД ОРОС ОРНЫГ ХҮНД ХЭЦҮҮ БАЙСАН ЦАГТ ТӨРД ГАРЧ ИРЖ ОДООГИЙН ОРОС ОРНЫГ ТОГТВОРТОЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХАД НЬ ХҮЧТЭЙ АЖИЛЛАЖ ЧАДСАН ПУТИН ТАНИАР БАХАРХАДАГ . ДАЙЧИН ЗОРИГТОЙ ХОЛЧ УХААН БОДОЛ ТАНЬ ОРОС ОРНЫГ ТАЙВАН САЙХАН АМЬДРАХ АЮУЛГҮЙ БОЛГОЖ ЧАДСАН ЧАДАЛТАЙ УЛС ТӨРЧ.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.45) 2015-02-18 16:49
      • 0
      • 0

      Sanal neg bna

      Хариулах

    • Г.Батнасан

      (202.179.10.94) 2015-02-18 12:31
      • 0
      • 0

      Үүнд хэн итгэх юм бэ? Путин засгаас буулаа гэхэд хаана очиж хэд насалтлаа тэр их мөнгийг идэх юм. Хэрэв тийм их мөнгө байгаа бол тэр нь Путинд биш Оросын эрх ашигт л зориулагдах байх. БАМА ч аргаа барж байна даа зайлуул. Удахгүй зайлуулагдах биз. Үхэхдээ үхэр буугаа тавина гэж Европд дайн өдөөчихөөд Путин өдөөсөн гээд зогсож байж мэдэх л дэлдэн хардаа.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.125) 2015-02-18 11:41
      • 0
      • 0

      МАЛ БОЛ АЛААД ИДЭХСЭН НААД МААНАГИЙН ЧИНЬ ВИЗ НЬ ГАРАХГҮЙ БОЛОХООР ЭЛДВИЙН ТЭНЭГ ЗҮЙЛ ЗОХИОЖ БИЧИЖ БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЭНГИЙН ЛОГИК ОЙЛГОХГҮЙ БОЛ ЧИ ЖИНХЭНЭ МАЛ БАЙНА.

      Хариулах

    • commentchin

      (202.179.11.202) 2015-02-18 10:25
      • 0
      • 0

      putin daranguilal gej yamar baidgiig undsen khuulindaa zasvar khiikh zamaar ilt kharuulsan luivarchin

      Хариулах

    • commentchin

      (202.179.11.202) 2015-02-18 10:25
      • 0
      • 0

      putin daranguilal gej yamar baidgiig undsen khuulindaa zasvar khiikh zamaar ilt kharuulsan luivarchin

      Хариулах

    • Баатар

      (202.179.8.174) 2015-02-18 10:07
      • 0
      • 0

      Энэ мэдээ үнэний талтай. Оросууд ер нь хүн алж хүрээ талахдаа сийхгүй хүмүүс шүү дээ. Энд оросын тэжээсэн гөлөгнүүд эзнийхээ өмнөөс их хуцаж байнаа, ха ха.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.234) 2015-02-18 09:34
      • 0
      • 1

      ene neg door putiniig demjeed baigaa lalar dandaa putiniig omoorch baih yumaa putinii bogsiig ni unsej baasiig ideh gej husej yavdag yum baihdaa

      Хариулах

    • зочин

      (202.131.228.20) 2015-02-18 09:21
      • 0
      • 0

      Путин мөнгө идсэн идээгүй нь надад ямарч падлий байхгүй.Харин манай удирдагч нар мөнгө идсэн нь илэрвэл түүнийг маш хатуу шийтгэх хэрэгтэй гэсэн бодолтой байдаг.

      Хариулах

    • zochin

      (202.21.119.98) 2015-02-18 09:02
      • 0
      • 0

      Idej uusan ch eh orniihoo tuluu yum hiij chadaj baina

      Хариулах

    • Uuriin tolgoitoi irgen

      (122.201.20.10) 2015-02-18 08:50
      • 0
      • 0

      hudlaa zohioson medeelel .bayan baisan ch yadag yum hunii heregt hushuu duruhgui uuriinhee orniig udirdaad l yavj baina.Irak Livi udirdagchidiig bas ingej gutgeed l baisan.odoo ene ulsuud saikhan yavaa ni haana baina.hen negnii zahialgatai tulburtei tolgoi ugaasan yum bitgii bicheech

      Хариулах

    • hhhh

      (122.201.24.10) 2015-02-18 07:33
      • 0
      • 1

      Putin oligarhi shtee teneg yumnuud puting umuurch gene

      Хариулах

    • Зочин

      (182.160.39.54) 2015-02-18 08:22
      • 0
      • 0

      Baruunii tarhi ugaaltand bundguruu truba boltol ugaalgachihaj dee chi. Za yer ni ulsaa iim mundag avch yavaa hun Billion dollartai baisan ch chamd yamarch hamaagui.

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.42) 2015-02-18 07:00
      • 0
      • 0

      Манай улсад энэ халдвар бас илэрч байгаа шүү.

      Хариулах

    • Зочин

      (203.160.48.82) 2015-02-18 00:15
      • 0
      • 1

      Барууныхны явууллага ш дээ. Хэдий болтол ийм юманд итгэх юм. Гэнэн тэнэг байна даа

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.129) 2015-02-17 23:19
      • 0
      • 0

      ер нь хүн яаж явах нь бидэнд нээх сонин биш болуу мөнгөтэй л болсон бол тэр ухаантай хүн байж таараа би урагшгүй болоод л мөнгөгүй хоолныхоо мөнгийг олж ид гэсэн бурханы заасан замаар л яваа юм бол уу даа Путины мөнгө түм жаваагаараа аривжиг миний мөнгө ч аривжиг

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.129) 2015-02-17 23:19
      • 0
      • 0

      ер нь хүн яаж явах нь бидэнд нээх сонин биш болуу мөнгөтэй л болсон бол тэр ухаантай хүн байж таараа би урагшгүй болоод л мөнгөгүй хоолныхоо мөнгийг олж ид гэсэн бурханы заасан замаар л яваа юм бол уу даа Путины мөнгө түм жаваагаараа аривжиг миний мөнгө ч аривжиг

      Хариулах

    • mnl

      (122.201.24.106) 2015-02-17 22:56
      • 0
      • 0

      uhaantai idvel ch bas uchirtai shuu

      Хариулах

    • зочин

      (103.229.121.62) 2015-02-17 22:44
      • 0
      • 0

      монголд овчин тусвал эмчилгээний зардал чирэгдэл болж явсанаас оршуулгын зардалаа л бэлдэж байсан нь дээр байх

      Хариулах

    • zochin

      (86.41.249.168) 2015-02-17 22:35
      • 0
      • 0

      ene tyhai ungariin atv.hu deer l ungaraar bichsen bsaniig orchuulsan bna

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.190) 2015-02-17 21:38
      • 0
      • 0

      PUTIN OSOLTOI HUN SHUUDEE

      Хариулах

    • путин мундаг хүн

      (122.201.25.46) 2015-02-17 21:14
      • 0
      • 0

      путин мундаг хүн

      Хариулах

    • Батаа

      (202.21.113.66) 2015-02-17 21:10
      • 1
      • 1

      Хэн ч юу ч хэлсэн Путин түүхэнд үлдэх агуу удирдагч. Монголын мэдээллийн хэрэгслээр ийм юмыг хэний захиалгаар гаргаад байгаа юм бол доо. Ялангуяа парламентийн дарга нь ирсний дараахан ийм юм гаргах нь онцгүй л байна.

      Хариулах

    • Putin

      (112.72.13.81) 2015-02-17 21:03
      • 0
      • 0

      hamgui yum bicheed bolj bgamu . Putin ah hlegnuul yahuu haha

      Хариулах

    • uuuuu

      (202.21.106.102) 2015-02-17 20:14
      • 0
      • 1

      hehe amerikuud neeree PUTIND elegduulj elegduulchiheed horssondoo zuudendee orson bolgonoo yarihiimaa.

      Хариулах

    • ГЭРЭГ

      (101.235.164.252) 2015-02-17 19:44
      • 0
      • 4

      манай хэдэн шийдчихсэн,цагаандаа гарсан луйварчид Путин шиг улс орноо авч явж чаддаг бол хийсэн нүглийг нь өөршөөхсөн.даанч эргүү тэнэг малнууд л даа.энэ тэнэг малнуудаас салах цаг болжээ ахан дүүсээ?БОСОЦГОО ДАРЛАГДСАН АРДУУДАА,БООЛЫН НИЙГЭМ БОСОЦГОО ийм дуу байсныг санаж байгаа биз дээ?

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.175) 2015-02-17 19:39
      • 0
      • 0

      Путин цэвэр гартай хүн биш Оросын нийгэмийн тогтолцоо тийм юмсан мөнгө тоншилгүй яахав

      Хариулах

    • Монгол

      (112.72.13.117) 2015-02-17 19:23
      • 0
      • 1

      Удахгүй Путин солиорчээ гэх юм уу эсвэл яр хүйтэн өвчтэй гэж бичнэ.

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.67) 2015-02-17 19:23
      • 0
      • 1

      Манай ерөнхийлөгч гэдэг амьтан хулганан бэрд, Путин харин бүргэд юм шиг л байх юм даа, ан, мэдэхгүй, ан

      Хариулах

    • ОТГОНБАТ ГУАЙ ЮУ ЯРИАД СОЛИОРООД БАЙНАА ХАХА. ЭЛИЙРЧ БАЛАЙРААД ЮУГАА ДОНГОСООД БАЙНАА ХАХА. ДАЛ ГАРЧ БАЙГАА ХҮНД ТЭР ИХ МӨНГӨӨР ЯАХЫН ХАХА. ТИЙМ БАЙСАНЧ НАЙДВАРТАЙ ЮМ БИШҮҮ ХАХА. 200 ТЭРБУМ ДОЛЛАРААР ИНТЕРВЭНЦ ХИЙГЭЭД БАЙГААН БИШҮҮ ХАХА. ИНГЭЖ ЯРИХЫМ БАЙНА Л ДАА ХАХА ЭЛЭГ ГӨШЛӨӨ ХАХА

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.158) 2015-02-17 20:09
      • 0
      • 0

      Xxoorxiix tarxinii tyraaltai mongol

      Хариулах

    • Зочин

      (193.109.196.11) 2015-02-17 23:21
      • 0
      • 0

      МАЛ БОЛ АЛААД ИДЭХСЭН НААД МААНАГИЙН ЧИНЬ ВИЗ НЬ ГАРАХГҮЙ БОЛОХООР ЭЛДВИЙН ТЭНЭГ ЗҮЙЛ ЗОХИОЖ БИЧИЖ БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЭНГИЙН ЛОГИК ОЙЛГОХГҮЙ БОЛ ЧИ ЖИНХЭНЭ МАЛ БАЙНА.

      Хариулах

    • zayatai ch yum uu daa

      (183.81.169.22) 2015-02-17 18:45
      • 0
      • 0

      tegeed yadiin yum hiisen hun, terbumtan boluul bolj l baig,,,

      Хариулах

    • Зочин

      (180.235.186.159) 2015-02-17 18:40
      • 0
      • 0

      ih yumaa hiij chadaj baihad idsen ch yaadgiin er ni

      Хариулах

    • Монгол хүн

      (203.194.114.192) 2015-02-17 18:38
      • 0
      • 2

      нэг хэсэг сэтгэцийг нь асуудалтай гээд амжилт олоогүй, одоо хамгийн хоцрогдсон арга идэж ууссан гэж л үзээд алдахаас өөр арга олдсонгүй. Ядаж нэг хувьцаа, компани өмчлөл нь гэдгийг баталсан баримтыг америк болон барууны тусгай албад гаргаж чадсангүй. Ай хөөрхий эдийн засгийн хориг энэ тэр тавиад дөвчигнөж байсан нөхдүүд өөдөө шидсэн чулуундаа оногдоод арчаагаа ч алдаж байна дөө

      Хариулах

    • Зочин

      (180.149.97.77) 2015-02-17 18:32
      • 1
      • 4

      Саяхан бас нэг барууны хэвлэлд Путиныг сэтгэцийн өвчтэй гэсэн байсан, олигарх гэж бичиж эхэлж байгаа юм байна. удахгүй гомо гэх байх даа хаха. Барууны хэвлэл бол тэр чигтээ худалдагдсан, тархи угаах машин байдаг. украйны үйл явц тод харуулж өглөө дөө.

      Хариулах

    • ХӨХӨӨ

      (103.229.120.233) 2015-02-17 18:20
      • 0
      • 2

      МАНАЙ УЛС ТӨРЧИД Ч ЯЛГААГҮЙ ИЙМ АРГААР ИДЭЖ УУГААД АРД ИРГЭД ЯДУУ БАЙГАА БИЗ ДЭЭ.ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ГЭЖ ХӨӨРХИЙ ӨНӨӨ МАРГААШНЫ ХООЛНЫ МӨНГӨ ӨМСӨХ ХУВЦАС ЭМ ТАРИА БҮҮР Ч ХААНА Ч ЯВАА ЮМ БҮҮ МЭДЭЭ.ЭНЭ ТӨРИЙХӨН ГАДНЫ ЖИШГЭЭР ИРГЭДЭЭ ИНГЭЖ ШУЛЖ СУРСАН БАЙНА ДАА.ИЛТ АМЬДРАЛ ХАРУУЛЖ БАЙНА

      Хариулах

    • ХӨХӨӨ

      (103.229.120.233) 2015-02-17 18:20
      • 0
      • 1

      МАНАЙ УЛС ТӨРЧИД Ч ЯЛГААГҮЙ ИЙМ АРГААР ИДЭЖ УУГААД АРД ИРГЭД ЯДУУ БАЙГАА БИЗ ДЭЭ.ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ГЭЖ ХӨӨРХИЙ ӨНӨӨ МАРГААШНЫ ХООЛНЫ МӨНГӨ ӨМСӨХ ХУВЦАС ЭМ ТАРИА БҮҮР Ч ХААНА Ч ЯВАА ЮМ БҮҮ МЭДЭЭ.ЭНЭ ТӨРИЙХӨН ГАДНЫ ЖИШГЭЭР ИРГЭДЭЭ ИНГЭЖ ШУЛЖ СУРСАН БАЙНА ДАА.ИЛТ АМЬДРАЛ ХАРУУЛЖ БАЙНА

      Хариулах

    • ХӨХӨӨ

      (103.229.120.233) 2015-02-17 18:20
      • 0
      • 1

      МАНАЙ УЛС ТӨРЧИД Ч ЯЛГААГҮЙ ИЙМ АРГААР ИДЭЖ УУГААД АРД ИРГЭД ЯДУУ БАЙГАА БИЗ ДЭЭ.ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ГЭЖ ХӨӨРХИЙ ӨНӨӨ МАРГААШНЫ ХООЛНЫ МӨНГӨ ӨМСӨХ ХУВЦАС ЭМ ТАРИА БҮҮР Ч ХААНА Ч ЯВАА ЮМ БҮҮ МЭДЭЭ.ЭНЭ ТӨРИЙХӨН ГАДНЫ ЖИШГЭЭР ИРГЭДЭЭ ИНГЭЖ ШУЛЖ СУРСАН БАЙНА ДАА.ИЛТ АМЬДРАЛ ХАРУУЛЖ БАЙНА

      Хариулах