Л.Армстронгийг ивээн тэтгэж байсан компани нь их хэмжээний мөнгө нэхэмжиллээ

Twitter Print
2015 оны 02-р сар 17-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын мэргэжлийн дугуйчин Л.Армстронгийн “Тур де Франс”-ын долоон түрүүг нь хүчингүй болгосон. Тэрээр 2013 онд О.Унифрагийн телевизийн шоунд оролцохдоо сэргээш хэрэлэдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 112 жилийн түүхтэй, мэргэжлийн дугуйчдын хамгийн нэр хүндтэй тэмцээн “Тур де Франс”-т өмнө нь долоон удаа түрүүлсэн тамирчин байгаагүй. Францын Я.Анкутели, Б.Хиналут, Белгийн Э.Меркус, Испанийн М.Индурайн нар таван удаа түрүүлж байсан. Харин Нэгдсэн улсын дугуйчин Л.Армстронг 1999-2005 оны хооронд долоон удаа түрүүлсэн юм.

Түүний сэргээш хэрэглэж байсан гэдгийг нь шинжилгээгээр тогтоон “Тур де Франс”-ын долоон түрүү болон Олимп, дэлхийн аваргаас хүртсэн медалиуд нь хурааж авсан. Одоо түүнд ганцхан 1993 онд Ослогийн дэлхийн аваргад түрүүлсэн алтан медаль нь үлдсэн билээ.

Олон улсын бүх мэдээллийн хэрэгсэл дээр тавигдсан түүний хэсгийг устгасан бөгөөд ивээн тэтгэгчид нь хөрөнгө оруулсан мөнгөө нэхэж эхэлжээ. Энэ тухай “CNN” агентлаг дамжуулсан байна. Тухайлбал Даллас хотод төв нь байрлах “SCA premumtion” компани Техасын арбитрын шүүхэд гомдол гарган Л.Армстронгоос 10 сая ам.доллар нэхэмжилсэн аж. Үүнийг нь шүүхээр авч хэлэлцэн түүнийг энэ торгуулийг нь төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Тус компани 2002, 2003, 2004 онд “Тур де Франс”-т түрүүлэхэд нь их хэмжээний мөнгөн урамшуулал өгч байжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.