Зүг мөрөө гаргах: Модон хонь жилийн өнгө, ерөнхий төлөв, байдал

Twitter Print
2015 оны 02-р сар 17-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид гарч буй жилдээ зам мөрөө зөв гаргаснаар ажил үйлс жигдэрч, амьдрал ахуй дээшилж, аз хийморь бадарч, элдэв өвчин зовлон, гай барцад, саад бэрхшээлгүй санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэж үзэж ягштал дагаж мөрддөг уламжлалтай билээ. 

Арван долдугаар жарны модон морь жилийн халааг модон хонь буухиалах шинийн нэгний мөр гаргах ёсон зурхайн зурлагад ийн буужээ. Хонь жил нь үр тариа элбэг, хур бороо арвинтай жил гарна. Ард олон амгалан, түшмэдийн эрч хүч сайжрах, тарнич, засалч нарын буян дэлгэрч, эд агуурс элбэг дэлбэг сайхан жил ирнэ.

Ингээд та бүхэндээ Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах хийгээд жилийнхээ засал хариулгийг хэрхэн хийх талаар www.mongolcom.mn сайт дэлгэрэнгүй толилуулж байна. Та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Суудал

Хүйс

Төрсөн он

Гарах зүг, унших тарни, дом

Жилийн үр ба цээр

Ном засал

Гал

Эр

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч "Ум базар дагийний базар еэ мама бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээс ус, цасаар унтраана гэсэн үг/ урд зүгээс гэртээ ирнэ. 

 

Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай. 

Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. 

Эм

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Шороо

Эр

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Шороонд суусан бол баруун зүг гарч "Ум бадма дагийний хум мама бизьяа суухаа" тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ.

Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт, мөнгө, зэс төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэхоршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай. 

 

Жадамба, Сундуй, Додыгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж, суудлын заслаа хийнэ. 

Эм

1908, 1916, 1924, 1933, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Төмөр

Эр

 

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Төмөрт суусан бол /таны хийморь махбодын зүг рүү энэ жилийн хар нохойн ам харж байгаа тул тэр зүг рүү гарахыг цээрлэн зүүн хойд зүг рүү гарч/ "Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. 

Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг, дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хуьга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. 

Гомбо, Догсүм, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. 

Эм

 

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013

Огторгуй

Эр

 

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012

Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч "Ум базар пагма хум мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс ирнэ.

Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. 

 

Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом, зэрэг номоос айлтгуулан суудлаа засаж болно. 

Эм

 

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014

Ус

Эр

 

1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011

Усанд суусан бол зүүн зүгт гарч "Ум гарма дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншаад ус асгаад түүндээ шороо хийж хойд зүгээс гэртээ ирнэ. 

 

Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх, үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул, ам, үе мөчний өвчнөөс, сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. 

 

Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна. 

Эм

 

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015

Уул

Эр

 

1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010

Ууланд суусан бол "Ум будда дагийний хум мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншаад баруун хойд зүгт гарах ба ууланд модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ.  

 

Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах, үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. 

 

Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. 

 

Эм

 

1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

Мод

Эр

 

1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009

Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч "Ум базар дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншаад модонд төмөрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ирнэ. 

Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өьчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. 

Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийлгэж болно. 

Эм

 

1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009

Хий

Эр

 

1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008

Хийнд суусан бол урд зүгт гэрээс гарч "Ум базар падма мама бизъяа суухаа" тарнийг 7-21 удаа уншаад салхинд модны үртэс цацаад зүүн урд зүгээс гэртээ ирнэ. 

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнажин мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. 

 

Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засаж болно.

 

Эм

 

1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн: Г.Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.