Чацарганаар төрөл бүрийн шүүс бэлдээрэй

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Чацарганы цэвэр шүүсийг алим, лууван болон үхрийн нүд гэсэн жимс, ногооны цэвэр шүүстэй хольж холимог шүүс гаргаж авна. Үхрийн нүдний шүүс 35%, чацарганы цэвэр шүүс 15%, элсэн чихрийн уусмал  /сироп/ 50%-ийг хольж үхрийн нүд, чацарганы шүүс бэлтгэнэ.

Улаан луувангийн шүүс 60%, чацарганы шүүс 15%, элсэн чихрийн уусмал 25%-ийг хольж лууван чацарганы шүүс бэлтгэнэ. Энэ нь хүүхэд, эх, өндөр настны эрүүл мэндэд нэн ашигтай. Алимны шүүс 60%, чацарганы шүүс 15%, элсэн чихрийн уусмал 25%-г хольж алим чацарганы шүүс бэлтгэнэ.

Дээрх 3 төрлийн холимог шүүсэнд холих элсэн чихрийн уусмалыг бэлтгэхдээ ус, элсэн чихрийг 2:1 харьцаагаар холино.

Чацарганы цэвэр шүүс бэлтгэх

Жимсийг угааж цэвэрлээд 40-45 хэм хүртэл халаана. Түүнийгээ янз бүрийн аргаар бяцлан шахаад нарийн шүүрээр буюу давхарласан марлиар шүүж, үр өтгөн эд, хальснаас нь ялгаж паалантай юм уу зэвэрдэггүй гангаар хийсэн саванд тосон авч 65-70 хэм хүртэл халаагаад шилэн саванд савлаж, түүнийгээ буцламгай усан дотор 20-25 минут байлган ариутгаад битүү таглан сэрүүн байранд тавьж хадгална.

Чацаргана, зөгийн балтай шүүс

Чацарганы 3 аяга цэвэр шүүсэн дээр нэг аяга буцалсан усанд найруулсан 50 гр зөгийн балыг нэмж сайтар хутгаад халааж ариутган савлана.

"Гэр, гэртээ тогооч сэтгүүл"-ээс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.